СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Г.Занданшатар: Хуулийн төслийг цахимаар боловсруулдаг боллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Парламентын үйл ажиллагааг цахимд шилжүүлж байгаа юм байна. Ялангуяа УИХ-ын дотоод бүртгэл мэдээллийн системийг нэгтгэж, дотоод үйл ажиллагааны нэгдсэн систем үүсгэн, нэг системээр мэдээ мэдээллээ авах боломжтой боллоо. Тэрбээр "Улсын төсөвт цаасны хэрэглээний зардал өндөр тавигдаж байсныг сүүлийн жилүүдэд эрчимтэй бууруулж байгаа"-г тодотголоо.

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-. Тиймээс lawforumparliament.mn хэсэгт хууль төслийн санаачлагч, тэдний ажлын хэсгийнхэн, эрдэмтэн судлаачид ашиглаж, төслийн боловсруулалт хийнэ. Ингэснээр нэгдсэн сан үүснэ.

Иргэд, олон нийтийн хувьд цахим системд хэрэглэгчийн эрх үүсгэж нэвтэрч болно. Удахгүй e-mongolia системд хуулийн төсөлд санал өгөх хэсэг нэмэгдэнэ. Ингэснээр иргэд, хуулийн холбоод хуулийн төслийн боловсруулалтад саналаа өгөх боломжтой болж байгаа юм.

Дотоод системээр заавал биечлэн уулзах, ирц бүртгэл, санхүүгийн тодорхойлолт, унаа захиалах зэрэг асуудал олон гарын үсэг шаардагддаг байсан бол одоо бүгд нэг системтэй болж, цахимжиж байна. Цаашид техник ажиллагаа, цаг хугацаа зарцуулдаг байсан тайлан боловсруулах, гүйцэтгэлийн ажлууд,. Чимэгэ систем ашиглаж, гишүүдийн яриа, хэлсэн үг, протоколыг хүний оролцоо багатайгаар тэмдэглэгдэх, цаас хэмнэхээс гадна маш сайн хяналтын системтэй болж байна.

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:

-. Цаашид бид УИХ, байнгын хорооноос зохион байгуулж байгаа хэлэлцүүлэг, хуралд цаас тараахгүйгээр QR код ашиглаж, хэрэглээндээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Аравдугаар сарын 1-нээс төрийн 180 үйлчилгээг цахимаар авч эхэлсэн бол одоо УИХ цахимжиж байна. Мөн бид намрын чуулганаар Мэдээллийн аюулгүй байдлын тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслүүдийг өргөн барьж, батлуулахаар ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.