СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Хүн худалдаалах гэмт хэргийн 96 хувь нь нийслэл хотод үйлдэгджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
4 жилийн өмнө

Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийж байна.
Хүн худалдаалах гэмт хэргийн 96 хувь нь нийслэл хотод үйлдэгдсэн байна...

Прокурорын байгууллагын 2020 оны гуравдугаар улирлын хяналтын ажлын мэдээ:

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 1 хувиар
  • Хулгайлах зөрчил 42 хувиар,
  • Хүний биед халдах зөрчил 10 хувиар
  • Эрүүл ахуйн тухай хууль зөрчих зөрчил 57 хувиар тус тус буурсан бол
  • Гэр бүл хүчирхийллийн зөрчил 27 хувиар
  • Танхайрах зөрчил 47 хувиар
  • Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2,5 дахин
  • ОН-ийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 17 хувиар
  • Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлж, саад учруулсан зөрчил 57 хувиар
  • Архидан согтуурхсан зөрчил 57 хувиар 
  • Авлига, алба тушаалын хэрэг 10 хувиар
  • Хүрээлэн буй орчны эсрэг хэрэг 55 хувиар
  • Хүн худалдаалах хэрэг 35 хувиар
  • Мөнгө угаах зэрэг 11 хувиар
  • Эрүү шүүлт тулгах хэрэг 5,8 хувиар тус тус өссөн.

Харин Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хэрэг 13 хувиар

  • Хүүхдийн эсрэг хэрэг 15 хувиар,
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэл хэрэг 22 хувиар тус тус буурчээ.

НПГ-ЫН ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат шүүхэд шилсэн болон шийдэгдсэн зарим хэргийн талаар мэдээлэл өгөв. 

Цахим хэрэгсэл ашиглан мөнгө угаасан, хятад улсын иргэн болон хамаарал бүхий 15 хүний хэрэг шүүхэд шилжсэн. Ховд аймгийн Цэцэг сум 3 багийн нутаг Цагаан эрэг хэмээх газарт  хууль бусаар ашигт малтмал олборлосон зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, хахууль өгсөн, мөнгө угаасан үйлдэлтэй Баатархүү нарын 30 хүнд яллах дүгнэлт үйлдсэн. Гэм буруутай эсэхийг шийднэ.

ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

“Жи Тайм” сүлжээний н.Оюунчимэгтэй холбогдох 11386 хохирогчийн хохирлыг тодорхой хэмжээнд төлүүлэхээр болсон. .
С.Баяр, С.Баярцогт, Н.Номтойбаяр, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарын хэргийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлсэн. Өнөөдрийн байдлаар "Жаст" Группын захирал Батхүү нарт холбогдох залилах, мөнгө угаасан хэрэгт гэм буруутай хэргийн шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.