СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-10-07

УИХ-ын гишүүд хуулиа цаасаар биш цахимаар боловсруулдаг болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

1.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

-Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/;
-Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Шинжлэх ухаан, технологийн тухайхуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

-Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах тухай /Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл түүний орчин, нөхцөл, чанарын шаардлагын талаар/;
-Ажлын хэсэг байгуулах тухай /Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх ажлын хэсэг байгуулах, Зөвлөлдөх санал асуулгын ажлын төлөвлөгөөг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл/.

БУСАД АРГА ХЭМЖЭЭ:

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн орлого, зарлага, ногдол ашиг төвлөрүүлэлтийн байдалтай танилцаж, төрийн мэдлийн хувьцааны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх санал боловсруулах зорилгоор Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай 15.00 цагаас танилцана.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан 11.00 цагаас Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцана.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Г.Золбоо
4 жилийн өмнө
202.126.92.99

Ард иргэдээсээ нээлттэй санал авч аль нь орсон ороогүйг танилцуулж баймаар юм. Тэр 20 сая төгрөг өгдөгийг нь болих хэрэгтэй. Хийх ёстой ажил нь биздээ. Харин иргэн хууль санаачлаад батлагдвал өгдөг байх хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.