ЗГХА-ГБХЗХГ-ын залуучуудын хөгжлийн газар Идэр их сургуультай хамтран орон нутгийн оюутан залуусыг үнэ төлбөргүй суралцах тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж байна.
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд залууст чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор оюутан залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд 32 залуучуудын хөгжлийн төв зохион байгуулжээ.
Тус ажлын хүрээнд:
- Дундговь, Сэлэнгэ, Хэнтий, Өвөрхангай аймгийн Залуучуудын хөгжлийн төвөөс ирсэн хүсэлтийг үндэслэн дөрвөн залууг Идэр их сургуульд үнэ төлбөргүй сургах,
- Ажлын байранд дадлагажуулах төсөл хөтөлбөрүүдэд залуучуудыг хамруулах, үйлдвэрлэл дээрх сургалтын болон сургалтын тусгай арга хэлбэрүүдийг нэвтрүүлж “Оюутны хөдөлмөр эрхлэлтийн төв” –ийг байгуулах,
- Сайн дурын ажилтан бүртгэх баталгаажуулах журмын хэрэгжилтийг хангах ажлыг хамтран зохион байгуулахаар Идэр их сургуультай хамтран ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.