БНХАУ-д бэлэг болгон өгөх 30 мянган хонины эхний 20 мянган хонийг энэ сарын 1-нд хил давуулж Хятадын тал карантинд оруулсан. Үлдсэн 10 мянган хонийг энэ сарын 14 гэхэд хүлээлгэж өгөх тухай ХХААХҮ-ийн сайд онцолсон юм.
БНХАУ-д цар тахлын эсрэг тэмцэхэд нь дэмжлэг болгох үүднээс Монголын талаас бэлэг болгон өгч буй уг хонинуудыг монголын ард түмнээс цуглуулсныг уншигч авхай нэр мэдэж буй нь лав.
Гэвч БНХАУ-ын талд хонь хүргэж өгөх цуваан дээр "Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д өгч буй 30 мянган хонь хандивын цуваа" хэмээн хаяглажээ.
Харин энэ нь иргэдийн эгдүүцлийг төрүүлж байна.
Тухайлбал, иргэн Э.Одбаяр:
"Энэ 30,000 хонь дотор Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын нэг ширхэг хонь байтугай нэг ширхэг хялгас ч байхгүй. Энэ 30,000 хонь бол Монголын ард түмний хөрөнгөөр БНХАУ-д илгээж буй хандив юм. Тиймээс "Монголын ард түмнээс хандивлав" гэж бичиж байх хэрэгтэй." гэжээ.
Нээрэн л "Үүрэхийг нь чи үүр, аахилахыг нь би аахилъя" гэдгийн үлгэр шиг монголын ард түмэн, тэр дундаа малчин ард эх орныхоо өнцөг булан бүрээс өөрийн хүч чадлаар өсгөж, үржүүлсэн хонио өгч, өгсөн гэх алдрыг нь Ерөнхийлөгч, Засгийн газар хоёр хүртэж байгаа нь шударга явдал мөн үү?
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Mongol.ulsiin. erenkhiilegch ., erenkhii said. 2 l beleglej baigaa um bishuu