Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийг боловсруулж, иргэний нийгмийн байгууллагуудаас санал авч эхэлжээ. Энэ хууль батлагдвал ямар ач холбогдолтой талаар албаны хүнээс тодрууллаа.
Хуульч Д.Эрдэнэчимэг" Эрдэс баялгийн салбар бол эдийн засгийн гол салбар юм. Сүүлд үндсэн хуульд орсон өөрчлөлтөөр төрийн болон нийтийн өмч учраас түүнийг захиран зарцуулахтай холбоотой мэдээллүүд тэгш шударга байхад чиглэсэн зохицуулалтуудыг салбарын хуулиудад хийх шаардлагатай болж байна. Энэ хүрээнд эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл боловсруулагдаад явж байна. Нийтдээ есөн төрлийн 50 гаруй мэдээллийг, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд болон төрийн байгууллагуудаас нэгтгэж, мэдээллийн нэгдсэн сан үүссэнээр олон нийтэд ил тод, тогтмол нээлттэй байх зохицуулалт болж байна.
Уул уурхайн салбарын орон нутаг, улсын төсөвт төвлөрч буй хөрөнгө орлогууд, хандив тусламж, тэдгээрийг хэрхэн захиран зарцуулж байгаа бүх мэдээлэл олон нийтэд ил тод болж, мөн салбарыг шилэн данстай, олон нийтийн хяналтад оруулж байгаа гэдгээрээ авлига ашиг сонирхлын зөрчил, татварын асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.