СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сингапурт цар тахлын үед хүүхэд төрүүлбэл урамшуулал олгохоор болжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Сингапур нь шинээр мэндэлсэн хүүхдийн тоо буюу төрөлтийн хэмжээгээр хамгийн бага улс орнуудын нэг юм. Тэгвэл коронавируст цар тахлын үед хүүхэд төрүүлсэн гэр бүлд Засгийн газраас нэмэлт урамшуулал олгох шийдвэрийг гаргажээ.

Угаас төрөлтийн тоогоор бага улсад цар тахлын үед санхүүгийн хүндрэл, ажилгүйдлээс болж ард иргэд эцэг эх болохоос татгалзах нь ихэсч байгаа тул дээрх шийдвэрийг танилцуулжээ. Одоогоор шинээр хүүхэдтэй болсон гэр бүлд хэдий хэмжээний мөнгөн урамшуулал олгох нь тодорхойгүй байна. Эрх баригчид сүүлийн хэдэн арван жилийн турш төрөлтийн тоог нэмэгдүүлэхээр олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлсээр иржээ.

Гэвч Сингапуртай хөрш Индонези, Филиппин зэрэг улс орнуудад цар тахлын үеийн хөл хорионы үеэр эсрэгээрээ жирэмсэн эхчүүд өмнөхөөсөө эрс нэмэгдээд байгаа юм. . Тус улс хүн амаараа Хятадын дараа Ази тивд хоёрдугаарт ордог ба коронавирусийн халдварын 307,000 тохиолдол бүртгэгджээ.

Одоогоор Сингапурын Засгийн газар эцэг эх болсон гэр бүлд 10,000 сингапур доллар буюу 7,300 ам.долларын урамшуулал олгох системийг баримталж байна. Засгийн газрын 2018 оны дүн мэдээгээр найман жилийн турш төрөлтийн тоо буурч нэг эмэгтэйд 1,14 төрөлт оногдох болжээ.

Азид Сингапураас гадна Хятадад төрөлтийн тоо багасч, нэг хүүхдийн бодлогыг зөөлрүүлсэн ч нөхөн үржихүйн салбар уналтад орсныг энэ жил мэдээлсэн юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.