СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Уул уурхайн компаниуд нөхөн сэргээх барьцаа байршуулахгүй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Манай улсад хариуцлагагүй уул уурхайгаас үүдсэн олон асуудал үүсдэг. Тухайлбал, малчид, мал амьтан хохирч, энд тэнд эвдэрч сүйдсэн олон газар нутаг үлдэж хоцордог.

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын үйл ажиллагаа ил тод, хариуцлагатай болгох шаардлага бий гэж салбарынхан онцолдог. Тэгвэл Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийг боловсруулж, иргэний нийгмийн байгууллагуудаас санал авч эхэлжээ. Энэ талаар бид тодруулж байна.

"Хил хязгааргүй алхам" ТББ Н.Баярсайхан:

-Манай улсад уул уурхайн хайгуулын болон олборлолтын 3000 гаруй лиценз олгогджээ. Уул уурхайгаас олох орлого улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлж байна. Гэвч ядуурал нэмэгдэж, байгаль орчны сөрөг нөлөөлөл нэмэгдэж, цөлжилт нэмэгдсээр байна.. Нэг жишээ дурдъя:

Манай улсад тусгай зөвшөөрөлтэй 2300 компани байна. Тэд ирэх жилд хийх нөхөн сэргээлтийнхээ барьцаа хөрөнгийг байршуулах хуультай. Гэвч байна. Харин байна. Гэвч барьцаа байршуулаагүйгээс болж маш олон компани нөхөн сэргээлтээ хийхгүй, эвдэрч сүйдсэн олон га газрыг орхиж байна. Үүнийг нь хэзээ хойно төр өөрийн мөнгөөр, тодруулбал татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн сэргээдэг гажиг тогтолцоо энэ салбарт байна. Тухайн компанид нь ямар ч хариуцлага тооцдоггүй. Энэ гажуудлыг дээрх хуулиар зохицуулах юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.