СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

102 каратын цагаан алмаз эрдэнийг 16 сая ам.доллараар худалджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхийд тун ховор тохиолдох 102 каратын цагаан өнгийн алмаз эрдэнийг дуудлага худалдаагаар 15,7 сая ам.доллараар нэрээ нууцалсан оролцогч худалдаж авчээ. Хонконгийн Сотбис дуудлага худалдааны ордон коронавируст цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дуудлага худалдааг цахимаар дамжуулсан байна.

Уг цагаан алмазыг 2018 онд Канадын уурхайгаас олдсон 271 каратын үнэт чулуунаас салгаж, өө сэвгүй болгон засчээ. Өчигдөр болсон цахим дуудлага худалдаагаар 102 каратын цагаан алмазаас гадна долоон өөр алмаз эрдэнэ худалдсан байна.

. Дуудлага худалдааны түүхэнд анх удаа алмаз эрднийг ийм аргаар худалдсан тохиолдол гарсан байна.

2017 онд Анголоос олдсон 404 каратын үнэт чулуунаас тасалж авсан 163 каратын алмаз эрднээр хийсэн хүзүүний зүүлт Женев дэх Кристис дуудлага худалдаагаар 33,7 сая ам.доллар хүрч олныг гайхшруулж байсан юм. Яг тэр жилд 19 карат хүрэхгүй ягаан алмаз эрдэнэ 40 сая ам.долларын үнэд хүрснээр дээд амжилт тогтоосон байдаг. Уг ягаан алмаз эрднийн нэг карат нь 2,6 сая ам.доллараар тооцогдсон бөгөөд үүнээс өндөр үнэ хүрсэн тохиолдол одоогоор гараагүй байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.