СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн 10 хүн тутмын нэг коронавирусээр халдварлаж болзошгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэхээр Швейцарийн Женев хотод тусгай уулзалт хийжээ. Энэ уулзалтын үеэр дэлхий дээр амьдарч байгаа 10 хүн тутмын нэг коронавирусийн халдвар авч болзошгүй гэсэн судалгааг танилцуулжээ.

Тиймээс дэлхийн долоон тэрбум гаруй хүн амын дийлэнх нь халдвар авах эрсдэлтэй хэвээр байгаа гэдгийг сануулсан байна. Одоогоор коронавирусээр 35 сая гаруй хүн халдварлаж, сая гаруй хүн эндээд байгаа. Мэдэгдэж байгаа тоо баримт энэ боловч үнэн хэрэгтээ 800 сая хүн халдвар авна гэж ДЭМБ-ын мэргэжилтнүүд тооцоолжээ.

Өнгөрсөн хугацаанд мэргэжилтнүүд халдвар авсан хүмүүсийн тоо мэдэгдэж байгаагаасаа ч хэд дахин илүү байгаа хэмээн анхааруулсаар ирсэн юм. .

ДЭМБ-ын Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майк Райн дэлхийн хүн амын 10 хувь коронавирусийн халдвар авна гэсэн судалгаа хийснээ танилцуулсан. Ингэхдээ хот суурин газар, алслагдсан хөдөө орон нутагт байгаа эсэхээс шалтгаалан хэд хэдэн өөр төрөлд хуваагджээ. Тухайлбал цар тахлын халдвар болоод нас барсан тохиолдлуудын бараг 70 хувь нь Америк, Энэтхэг, Бразил гэсэн гурван улсад л бүртгэгдсэн байна.

Ковид-19-ийн тархалттай холбоотой зарим мэдээллийг сонирхуулахад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт коронавирусийн халдвар авч амралтын өдрүүдийг эмнэлэгт өнгөрөөсөн ч даваа гарагт эмнэлгээс гарчээ. Францын Парис, Испанийн Мадрид хотуудад халдварын тархалт дахин нэмэгдсэн тул хорио цээрийн шинэ арга хэмжээнүүдийг дахин авч хэрэгжүүлж байна. Харин .

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.