ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өнөөдөр 803 сорьцод шинжилгээ хийхэд, нэг хүнд коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан тохиолдлын тоо 315 болов.
Одоогийн байдлаар найман хүн коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй бөгөөд зургаан хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 294 мянган хүн шинээр халдвар авч, дөрвөн мянга гаруй хүн эндcэн байна. Харин 249 мянган хүн эдгэрчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.