СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2020-10-06

Багш нар баяраа хэлэлцүүлэг хийж тэмдэглэжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Багш нарын өдрийг Боловсрол, шинжлэх ухааны яам шинэлэг байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх чиглэл өгсний дагуу энэ жилийн баяраараа  ирээдүйн багшид тавигдах шаардлага, багшийн хөгжлийн чиг хандлагын тухай “Зөвлөх багш нарын хэлэлцүүлэг”-т суужээ.

Өнгөрсөн жил улсын хэмжээний ЕБС-ийн сурагчдын сурлагын амжилт, чанарыг үнэлгээгээр эхний 40 байрт орсон сургуулийг батламжилж, олон нийтэд танилцуулах арга хэмжээг зохион байгуулсан аж.

Яамнаас зохион байгуулсан энэ жилийн хэлэлцүүлгийг “ДеФакто” нэвтрүүлгийн хөтлөгч Д.Жаргалсайхан удирдаж, зөвлөх зэрэгтэй 40 гаруй багш оролцож, санал бодлоо хуваалцжээ.

Хэлэлцүүлгийг нээж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн "Техник, технологийн дэвшлийн эрин үед ур чадвар, шинэ санаа, бүтээлч сэтгэлгээтэй, насан туршдаа суралцах чадамж бүхий хүмүүн үнэт капитал болж байна. Технологийн дэвшил, мэдээллийн хурдацтай өсөлт нь багш нарын өмнө шинэ шинэ боломж, сорилтыг бий болгож байна. Шинэ технологи гарч ирснээр сурах үйл ажиллагааны мөн чанарыг эрс өөрчилж, сурах үйл ажиллагаа улам бүр хувь хүнд чиглэсэн, хамтран бүтээх шинжтэй болж байгаа тул манай багш энэ өөрчлөлтөд бэлэн байх хэрэгтэй" гэжээ. 

ХX зуунд багш өөрийн мэдлэгээ хүүхэд, залууст дамжуулан заадаг байсан бол ХХI зууны багш бэлэн мэдээлэл дамжуулагч биш, шалган хянагч биш, суралцахуйг хөтлөгч, сурахуйг дэмжигч болон өөрчлөгдөж байгааг хэлэлцүүлэг хөндөж ярилцсан аж. 

Өнөөдрийн ур чадвар, маргаашийн ажлын байранд тохирохгүй, шинээр олж авсан ур чадвар хурдан хоцрогддог болсон. Тиймээс тодорхойгүй ирээдүй, урьдчилан таамаглах аргагүй нийгэмд ажиллах багш өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ хойч үеэ сурган бэлтгэх онцгой үүрэгтэй гэдгийг зөвлөх багш нар хэлж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.