СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Киргизстанд Парламентын сонгуулийн дүнг эсэргүүцэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Киргизстан улсын Парламентын сонгуулийн санал хураалт өнгөрсөн долоо хоногийн ням гарагт болж өнгөрсөн ч босогчид сонгуулийн дүнг хүчингүй болгохыг шаардан жагсаал цуглаан хийж байна.

Жагсагчид нийслэл Бишкек хот дахь Парламентын ордон руу дайрч, зарим нь Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековийн албан газарт нэвтэрчээ. Бишкек хотод болсон жагсаалын үеэр цагдаа нар босогчдыг тараахын тулд даралтат ус, нулимс асгаруулагч хий ашигласан байна.

Ням гарагийн сонгуулиар улс төрийн 16 намын ердөө дөрөв нь л Парламентад суух эрхээ авчээ. Хууль журмын дагуу намууд иргэдийн долоон хувиас дээш саналыг авсан тохиолдолд Парламентад суудал авах эрхтэй болно. Гэвч Парламентад суух эрхтэй болсон дөрвөн намын гурав нь Ерөнхийлөгч Жээнбековтой ойрын холбоо харилцаатай байна хэмээн сөрөг хүчнийхэн шүүмжилж байна.  

. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 120 гаруй хүн гэмтэж бэртсэний тэн хагас нь хууль хүчний байгууллагын ажилчид байна. Одоогоор мөргөлдөөний улмаас хүн нас барсан тохиолдол гараагүй.

Киргизстаны Ерөнхийлөгч байсан Алмазбек Атамбаев авлига хээл хахуулийн хэрэгт холбогдон, шүүх хурлаа хүлээн Үндэсний аюулгүй байдлын цагдан хорих төвд саатуулагдаж байсан ч босогчид түүнийг сулласан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан байна.

Өнөөгийн Ерөнхийлөгч Жээнбековийн ойрын хүрээллийнхэн сонгууль шударга явагдсан хэмээн байр сууриа хамгаалж байна. Гэвч Парламентад суудал авч чадалгүй үлдсэн сөрөг хүчний 12 нам сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Харин мягмар гарагт Ерөнхийлөгч сонгуульд өрсөлдсөн бүх 16 намын удирдагчидтай уулзаж үймээн самууныг намжаахаар төлөвлөжээ. Жээнбеков шударга сонгууль явуулна гэж амласан ч амлалтандаа хүрээгүй тул түүнийг ч бас огцруулах ёстой гэж жагсагчид үзэж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.