УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Одооноос өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах хэрэгтэй байна. Өвсний үнэ өнөөдрийн байдлаар 15-16 мянган төгрөгийн үнэтэй байна. Мах бэлтгэлийг газар дээрээс нь хийх боломжийг судлах хэрэгтэй.
Хүүхдийн мөнгийг 2021 онд үргэлжүүлэн олгохоор болж байгаа. Гэхдээ төсөв хэлэлцэх явцад ямар шийдвэр гарахыг мэдэхгүй байна. Хүүхдийн 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Зарим талаар шүүмжлэлтэй ханддаг ч энэ бол уул уурхайгаас орж ирж байгаа байгалийн баялгыг хүүхдүүддээ ижил тэгш хувиарлаж байгаа үйлдэл юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.