Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас манай улс "Саарал жагсаалт"-аас гарах эсэхийг тодрууллаа. Тэрбээр "ФАТФ-аас өгсөн үүргүүдийг 2020 оны тавдугаар сард амжилттай хийж хэрэгжүүлэн тайланг өгч газар дээр ирж танилцах хүсэлтээ өгсөн. Гэвч коронавирусийн халдварын улмаас Монголд ирж ажиллах хүмүүс тодрохгүй байсан. Ингээд АНУ-ын Сангийн яам, Их Британы Сангийн яам, БНХАУ-ын Ардын банк, ЕвроАзийн санхүүгийн Тагнуулын мэдээллийн албаны төлөөлүүд Монголд ирж ажиллахаар болж, шалгалт хоёр өдөр боллоо.
"Саарал жагсаалт"-аас гарах газар дээрх шалгалт өнгөрсөн баасан гарагийн орой дууслаа. Шалгалтын баг төрийн 22 байгууллага, 19 ААН, 4 мэргэжлийн холбоо, хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн 140 гаруй хүнтэй уулзлаа. ФАТФ-аас тавьсан шаардлагатай холбогдуулан хийсэн ажлаа амжилттай хамгаалж, тайлбарлаж, тодруулгад хариу өгсөн. Албан ёсоор шийдвэр гараагүй ч ирсэн төлөөлөгч нар амжилттай уулзалт боллоо гэсэн. Энэ сарын 21-23-ны хооронд албан ёсоор албажаад гарах байх" гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.