СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японы нэрт дизайнер Кензо Такада коронавирусээр нас баржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Kenzo брэндийг үүсгэн байгуулагч Японы алдартай загвар зохион бүтээгч Кензо Такада коронавирусийн халдварын улмаас таалал төгссөн тухай мэдээлэв. Тэрбээр 81 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Ноён Кензо Парис хотын Америк эмнэлэгт таалал төгссөн тухай мэдээлсэн даруйд дэлхий даяар дурсгалыг нь хүндэтгэж гүн эмгэнэл илэрхийлж байна. Өнгөлөг график, ширэнгэн ойн байгалийн гоо үзэмжийг хэвлэмэл өнгөөр амилуулсан тэрбээр Парисын загварын ертөнцөд нэр алдраа түгээсэн Японы анхны загвар зохион бүтээгч билээ.

1960-аад оны үед Францад ирж суурьшин, ажил амжилтынхаа гарааг эхлүүлсэн юм. Түүний зохион бүтээсэн 8,000 орчим загвар одоо ч хувцас загварын ертөнцийг өнгөлдөг билээ.

Кензо Такада 1939 онд Японы Канзай мужийн Химэжи хотод төржээ. . 1993 онд өөрийн үүсгэн байгуулсан брэндээ LVMH-д зарж, үүнээс хойш зургаан жилийн дараа тэтгэвэртээ гарсан байна.

Парис хотын дарга Энн Идалго Парисын гайхалтай уран чадварлаг хөвгүүдийн нэг таалал төгссөн явдалд хот даяараа гүн эмгэнэл илэрхийлж байгааг мэдэгджээ. Мөн LVMH-ийн гүцэтгэх захирал Сидней Толедано Кензо Такадаг 1970-аад оны үеэс л агуу загвар зохион бүтээгч болохыг нь мэдэж шүтэн бишрэгч нь болсон тухайгаа хуваалцан эргэн дурссан байна. Түүнчлэн Японы ард иргэд агуу Кензогийн дурсгалд хүндэтгэл үзүүлж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.