СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нигерийн иргэн Азеезийн нэг хэргийг шүүхэд шилжүүлж, нөгөөг нь шалгаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Адекола Олавасен Азеез дахиад их хэмжээний хар тамхи хадгалж, борлуулах гэж байсныг хууль сахиулагчид илрүүлэн шалгаж байгаа билээ.

Түүнийг олон улсын тээврээр “бараа”-гаа хүлээж авсан гэж зарим эх сурвалж хэлж буй бол өөр нэг хэсэг нь өнгөрсөн онд баригдахаасаа өмнө нууж үлдээснийгээ аваад борлуулахыг завдсан хэмээж байна.

Юутай ч

Тус шүүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дээрх гурван хүнд холбогдох хэргийг хэлэлцээд А.О.Азеезид нийт зургаа, А.Д.Дон, У.Ариунзул нарт тус бүр гурван жил хорих ял шийтгэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасан юм.
Улмаар үргэлжлүүлэн цагдан хорьсон бөгөөд үргэлжлүүлэн хорих саналаа прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлсэн атал долдугаар сарын 22-нд А.О.Азеез, А.Д.Дон нарыг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Гэтэл Өөрөөр хэлбэл, түүний холбогдсон нэг хэргийг нь Чингэлтэй дүүргийн шүүх өнөөдөр урьдчилсан байдлаар хэлэлцэх бол нөгөө нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт үргэлжлүүлэн шалгаж буй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
103.212.118.254

Ямар шүүгч нь 7 сарын 22 нд суллах шийдвэр гаргасан юм бол

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.