СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргүүдэд “ФАТФ” сэтгэл хангалуун байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага /FATF/-аас Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулснаа 2019 оны арванхоёрдугаар сард зарласан.

Өмнө нь манай улс 2011 онд мөн ийм байдалд орж байсан бөгөөд 32 сарын хугацаанд дээрх байгууллагаас өгсөн даалгаврыг биелүүлж тус жагсаалтаас гарч байсан юм. Дэлхийн улс орнууд энэ жагсаалтаас гарахад дунджаар гурван жил таван сарын хугацаа зарцуулдаг гэсэн судалгаа байдаг.
Харин

Тэд төр, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 150-иад хүнтэй уулзжээ.
Шалгалтын багийнхан энэ үеэр мөрдөн шалгах эрх бүхий Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлсэн ажил, авсан арга хэмжээг өндрөөр үнэлсэн бөгөөд ялангуяа үндэстэн дамнасан зохион байгуулалттай хэрэг болох БНХАУ-ын 800 иргэнтэй холбоотой, Нигерийн иргэн Монгол Улсын иргэнтэй бүлэглэж зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан мөнгө угаасан, “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатад холбогдох, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг хууль зөрчин хувийн компанид шилжүүлсэн, УИХ, Засгийн газрын гишүүн С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох оффшор бүсэд хөрөнгөө хадгалсан зэрэг мөрдөн байцаалт нь удааширч, иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан олон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхээр шийдвэрлүүлсэн нь “Саарал жагсаалт”-аас гарахад харгалзах тэргүүлэх чиглэл болно хэмээн онцолжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.