СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинэ Каледони арлынхан Францын эрхшээлд үлдэхийг дэмжив

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Франц улсын мэдэлд байдаг Шинэ Каледони арлынхан тусгаар тогтнолоо зарлах эсэхээ шийдэх хоёр дахь удаагийн санал хураалтыг явууллаа. Өнгөрсөн амралтын өдөр болсон санал хураалтаар арлын оршин суугчид тусгаар тогтнох саналыг дэмжсэнгүй.

Санал хураалтад арлын оршин суугчдын 85,6 хувь нь оролцсоны 53,26 хувь нь татгалзсан хариу өгчээ. Хоёр жилийн өмнө буюу 2018 онд болсон санал хураалтад оролцсон иргэдийн 56,7 хувь нь Францын эрхшээлд үлдэхийг сонгосон билээ. Харин дараагийн бүх нийтийн санал хураалт 2022 онд болж магадгүй юм.  

Өмнөд Номхон далайд байдаг Шинэ Каледони арал нь 1853 оноос хойш 170 орчим жилийн турш Францын нутаг дэвсгэр хэмээн тооцогдож байгаа юм. .

Арлын уугуул оршин суугчид болох канак хүмүүс болон Европоос суурьшихаар ирсэн иргэдийн хооронд 1980-аад оноос эхлэн үл ойлголцол гарч эхэлсэн. Шинэ Каледонийн 300,000 орчим оршин суугчийн 40 орчим хувь нь канакууд байдаг. 1998 онд эндэхийн нийслэл Ноумеа хотоор нэрлэгдсэн баримтад автономит эрх, газар нутгийн талаар хэд хэдэн тохиролцоонд хүрсний дотор гурван удаа тусгаар тогтнолоо зарлах эсэхийг шийдэх бүх нийтийн санал хураалт явуулна гэж тусгасан. Хэрэв шаардлагатай гэж үзвэл дараагийн санал хураалт хоёр жилийн дараа болно.

Австралийн эргээс 1,800 км зайд байрладаг Шинэ Каледони нь цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэхэд хамгийн гол орц найрлага болдог никелийн томоохон нөөцтэй. Тиймээс Францын Засгийн газрын хувьд эдийн засаг, стратегийн өндөр ач холбогдолтой газар юм.  

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.