СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Т.Доржханд: Шүүгч захирамжаа цуцалснаар ХҮН нийслэлийн сонгуульд оролцох боломжтой

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн Т.Доржханд орон нутгийн сонгуулийн санал хураалт 10-р сарын 15-ны өдөр болохгүй байх нөхцөл үүсээд байгааг мэдээллээ.

Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН) нь 2020 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд оролцохоор хуульд заасан бүхий л шаардлагыг ханган хуулийн хугацаанд нэр дэвшигчдийн материалаа Нийслэлийн Сонгуулийн Хороонд хүргүүлсэн. Нийслэлийн Сонгуулийн Хорооноос Хөдөлмөрийн Үндэсний Намын нэр дэвшигчдийн материалыг хуулийн хүрээнд хянан үзэж, НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцуулахаар Нийслэлийн Сонгуулийн Хорооны 2020 оны 21-р тогтоолоор бүртгэж баталгаажуулсан.

Гэтэл хуулийн дагуу нэр дэвшигчдийн үнэмлэх авч, сурталчилгаагаа эхлэхээс 1 өдрийн өмнө буюу 2020 оны 9-р сарын 29-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр Захирамж гаргаж, Нийслэлийн Сонгуулийн Хорооны 2020 оны 21-р тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсэн байна.

“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 62.1.1-д заасан “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээд, эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол” Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй гэж заасан байдаг. .

Тиймээс бид өнгөрсөн 5 өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Насандэлгэрийн энэ хууль бус, улстөржсөн шинжтэй, илт нэг талыг барьсан шийдвэрийг эсэргүүцэж хэвлэлд мэдээлэл өглөө. Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Үндсэн хуулийн цэцэд шаардлага хүргүүллээ. Иргэд, сонгогчдын саналыг сонсож, шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн 5000 гаруй иргэдийн гарын үсэг зурсан байна. Иргэд хууль бус зүйлтэй үл эвлэрч, бухимдлаа илэрхийлж байна.

Дээр нь нэмж мэдээлэл өгөхөд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан этгээд нь ХҮН-ын нийслэл, дүүргийн тамгыг хуурамчаар үйлдсэн болохыг ТЕГ-аас нотолж, албан бичиг ирүүлсэн. Ийм хуурамч тамгаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүх дээр үүсгэсэн хэргийг дурдаж Нийслэлийн сонгуулийн хорооны тогтоолыг түдгэлзүүлжээ. Өөрөөр хэлбэл энэхүү шийдвэрийн бүх нотлох баримт нь хуурамч тамга, тэмдэгтэй гэсэн үг. Энэхүү шүүгч энэ бүх хууль бус үйлдлийг хэлж, шаардсаар байхад эс үйлдэл гарган, шийдвэрээ эргэж харж цуцлахгүй байна.

.

Иймд бид ийм илт хууль бус шийдвэрийн эсрэг, иргэдийнхээ эрх чөлөөний төлөө, Монгол улсын Ардчилсан сонгууль, Ардчилсан төрийн тогтолцооны төлөө цаашид улс төрийн тэмцлийн бүхий л арга хэлбэрээр тууштай тэмцэх болно. Бид ирэх 4 дэх өдөр олон нийтийг хамруулсан жагсаал, цуглаан зохион байгуулна. Тэмцлийн үр дүн гарахгүй бол, дараа дараагийн арга хэмжээ авах болохоо үүгээр мэдэгдэж байна. Эх орон, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө бидэнтэй нэгдэхийг нийслэл хотын иргэддээ уриалж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.