АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ирэх долоо хоногт Азийн орнуудад хийх байсан айлчлалаа цуцалсан гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдлээ. Тэрээр Япон, Өмнөд Солонгос, Монгол руу айлчлахаар төлөвлөөд байсан юм. Түүний айлчлалын хуваарь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусын халдвар авч, Вашингтоны ойролцоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараа ийн өөрчлөгдлөө.
Майк Помпео өнөөдрөөс мягмар гариг хүртэл Токио хотод айлчилж, Австрали, Энэтхэг, Японы Гадаад харилцааны сайдуудтай уулзахаар төлөвлөсөн талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм. Хэвлэлийн төлөөлөгч Морган Ортагус “Төрийн нарийн бичгийн дарга Помпео энэ удаагийн айлчлалаа цуцалсан ч аравдугаар сартаа багтаан Азийн орнуудад зочлох болно” гэж хэлсэн ч Трамп халдвар авсан гэдгийг дурьдсангүй. Майк Помпео лхагва гаригт Улаанбаатарт очоод тэндээсээ Сөүл рүү нисч, айлчлалаа үргэлжлүүлэх байсан билээ.
Б.ДОЛЖИНЖАВ
Эх сурвалж:Japan Today
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.