СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Трамп эмнэлгээс гарч дэмжигчидтэйгээ мэндчилжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусээр халдварлаж Уолтер Рийд цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Гэсэн ч тэрбээр эмнэлгээс түр хугацаанд гарч автомашины цуваанд суун дэмжигчидтэйгээ мэндчилсэн байна.

Амны хаалт зүүсэн Ерөнхийлөгч машин дотроос гараа даллаж буй бичлэг цацагджээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эмнэлэгт хэвтсэн түүнийг эмч нар хурдан эдгэрч байгаа бөгөөд даваа гарагийн өглөө гэхэд эмнэлгээс гарч магадгүй хэмээн мэдэгдээд байсан юм.

Ковид-19 цар тахлыг төдийлөн ойшоохгүй байсан Трамп Твиттер хуудсандаа хэмээн жиргэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Клийвлэндэд АН-ын нэр дэвшигч Жо Байдентай хийсэн халз мэтгэлцээнээс эргэж ирсний дараа ойрын туслах болоод гэр бүлийн хамт коронавирусээр халдварласан болохыг нь эх сурвалжууд мэдээлсэн. Трампын хувьд 74 настай, илүүдэл жинтэй тул халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй бүлэгт багтдаг.

. Халдвар авсан хүмүүсийн дунд тэргүүн хатагтай Меланиа Трамп, ойрын туслах Хөүп Хикс, сонгуулийн кампанит ажлын менежер Билл Степайен, Цагаан ордны зөвлөх байсан Кэллиэн Конвэй нар багтсан. Хамгийн сүүлд Трампын хувийн туслах Николас Луна халдвар авсныг мэдээлжээ.

Трампыг өвчтэй байх хооронд түүний хөвгүүд Дональд Жуниор, Эрик болон дэд Ерөнхийлөгч Майк Пенс нар кампанит ажлыг цаг алдалгүй үргэлжлүүлж арын албыг хариуцаж байна. Энэ лхагва гарагт дэд Ерөнхийлөгч Майк Пенс АН-аас дэд Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлж буй Камала Харристай халз мэтгэлцэхээр төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.