АНУ-ын Техас мужид амьдардаг 63 настай Ким Ричардсон гэх эмэгтэй 19 жилийн турш бараа материал хулгайлж, хулгайлсан эд зүйлсээ eBay болон бусад цахим хуудсаар дамжуулан худалдаалж ирсэн нь баригджээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сард түүнийг гэм буруутайг шүүхээс тогтоосон байна. Эмэгтэйд мужийн шүүхээс дөрвөн жил зургаан сарын хорих ял оноож, 3,8 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх торгууль оногдуулсан байна.
Тэрбээр АНУ даяар аялж явахдаа дэлгүүрүүдээс бэлэн бараа хулгайлан цахимаар борлуулдаг байжээ. Ингэхдээ үүдний илрүүлэгчэд мэдэгдэхгүйн тулд хар өнгийн уутанд бараагаа нуудаг байсан байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.