СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2020 | 2020-10-19

Утааны оргил үеийг утаагүй угтъя

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Нийслэлийн айл өрхүүдийг нэлээд хугацаанд зовоож байсан утааны асуудлыг Монгол Ардын Нам нэг өвлийн хугацаанд шийдвэрлэж, агаарын бохирдлыг өмнөх оноос 45 хувиар бууруулсан нь өнгөрсөн жил. Өнгөрсөн оны утааны оргил үе буюу арванхоёрдугаар сард PM10 тоосонцор өмнөх оны мөн үеэс 43, PM2.5 тоосонцор 38 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан билээ.

. Түүнчлэн гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний шөнийн тарифыг хөнгөлсөн, томоохон халаалтын зуухуудыг төвлөрсөн дулаанд холбосон, нам даралтын зуух, автобусны янданд утаа шүүгч суурилуулах зэргээр цогц арга хэмжээг авсны үр дүн. Тэгвэл өдгөө хүйтний эрч чангарч, утааны оргил үе айсуй энэ өдрүүдэд уг бодлогоо Монгол Ардын Нам илүү боловсронгуй болгохыг Монгол Улсын 2020 оны орон нутгийн сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр, “Утаагүй хот” шийдлээрээ дамжуулан зорьж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн өвлийн үр дүнг тэд зөвхөн эхлэл хэмээн харж, илүү сайжруулахыг эрмэлзэж буй хэрэг.

“Гэр хорооллын халаалтын олон төрөлт шийдэл” хэмээн энэ бодлогыг томьёолж болно. . Төвлөрсөн дулаанд холбогдох боломжгүй гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагыг хийн хангамжинд холбох ажлыг үе шаттай хэрэгжүүлэх аж. Хийн хангамжаар дамжуулан айл өрхүүдийн халаалтын асуудлыг шийдвэрлэх гарц ерөөс дэлхийн ихэнх улс орнуудад зонхилдог. Байгалийн хийн нөөц арвинтай Монгол Улсын хувьд ирээдүйд халаалт, дулаалгыг шийдвэрлэх гол шийдлүүдийн нэг нь энэ.

Мөн төвийн гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагыг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг үе шаттай  хэрэгжүүлнэ. Тэрчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлнэ хэмээн тусгажээ. Тэдний бодлого шийдлийг анзаарвал тэр чигээрээ халаалтын технологийн шинэчлэл хийхийг шаардаж байна гэсэн үг. XX зууны технологиосоо салж, дэлхий нийтийн чиг хандлага, орчин үеийн инноваци, технологитой хөл нийлүүлэн алхах, хүн амын эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ мөн уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хүлээсэн үүргээ биелүүлэх, эцсийн үр дүндээ нүүрс хэрэглэж, утаа гаргадаг яндангүй болгохыг тэд зорьж байна. Товчхондоо, утааны улирал, оргил үеийг утаагүй угтах бодлогын шийдлэлийг МАН санал болгож байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.