АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүн хатагтай Меланиа Трамп болон бусад ойрын туслахуудын хамт коронавирусийн халдвар авсан талаар энэ долоо хоногийн баасан гарагт мэдээлсэн билээ. Трамп тэргүүн хатагтайн хамт Цагаан ордон дахь гэртээ тусгаарлагдаж байсан бол биеийн байдал нь муудаж эмнэлэгт хүргэгджээ.
Трамп Твиттер хуудсандаа бичлэг байршуулан Уолтер Рийд цэргийн нэгдсэн эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлсэн байна. Энд ирэхдээ биеийн байдал нь сайнгүй байсан ч одоо хамаагүй дээрдсэн бөгөөд түүнийг эдгээхийн тулд эмнэлгийн хамт олон бүх аргыг хэрэглэж байгаа гэжээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажил үргэлжилж байгаа тул Америкийг дахин агуу гүрэн болгохын тулд би удахгүй эргэн очно хэмээжээ.
Ерөнхийлөгчийн хувийн эмч Шон Конлигийн хэлснээр Трамп өндөр халуураагүй ба нэмэлт хүчилтөрөгчийн баг зүүх шаардлагагүй байгаа ажээ. Эмнэлэгт хоёр хоносон бөгөөд ирэх өдрүүдэд ч мөн эмнэлэгт байж магадгүй гэдгийг хэлсэн байна. Цагаан ордон Ерөнхийлөгчийг эмнэлгийн өрөөнөөс ажлаа хийж байгаа зургуудыг нийтэлжээ.
Эх сурвалж: CNN, BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.