Дэлхий Монголд ярилцлагын энэ долоо хоногийн зочноор олон улсын харилцаа судлаач Л.Бямбахандыг урьж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болон Монгол улстай гуравдагч хөршийн бодлогыг хэрхэн баримтлан хэрэгжүүлж байгаа талаар ярилцлаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэр дэвшигч Дональд Трамп болон Ардчилсан намын Жо Байден нарын анхны халз мэтгэлцээний үеэр Трамп нийт 73 удаа Байдены яриаг тасалжээ. АНУ-ын сонгуулийн өвөрмөц тогтолцооноос болж иргэдийн дийлэнх саналыг авсан ч Ерөнхийлөгч болж чадаагүй хэд хэдэн тохиолдол гарсан болоод Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгч сонгогдсон жилүүдэд Монгол улстай харилцаагаа сайжруулж байсан зүй тогтол ажиглагддаг талаар судлаачийн байр сууринаас ярилаа. Мөн ирэх долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгий дарга Майк Помпеогийн Монгол улсад хийх айлчлалын талаар санал сэтгэгдлээ хуваалцсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.