Улсын Онцгой комиссоос энэ 10 дугаар сард 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 орчим иргэнээ татан авах шийдвэрийг гаргасан билээ.
Шийдвэрийн дагуу өнөөдөр Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 08:15 минутад “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 9, өндөр настан 8, эрүүл мэндийн шалтгаантай 29, жирэмсэн 4, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 110 иргэн багтсан байна.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Наранбулаг” амралтын газарт тусгаарлалаа гэж УОК-ын шуурхай штабаас мэдээлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.