Сошиал орчинд ДБЭТ-ын урд талын модыг огтолсон байна гэх зураг цацагдаж, иргэдийг бухимдуулсан билээ. Тэгвэл нийслэл Захирагчийн ажлын албанаас өмхөрч муудсан, хугарах эрсдэлд ороод байсан дөрвөн ширхэг үхсэн гацуур модыг 6м өндөртэй том оврын нарс модоор солих ажлыг хийж гүйцэтгэсэн талаараа мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас намрын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нисэхийн аюулгүйн тойргоос урагш Өлзийтийн уулзвар буюу Жаргалант руу салдаг уулзвар хүртэлх замын голоор 1027ш 4-6метрийн өндөртэй том оврын шилмүүст мод тарих ажлыг зохион байгуулж байна.
Эндээс хамгийн өндөр, өтгөн шилмүүстэй 4ш модыг шилж Л.Алтангэрэлийн гудамжинд үхээд удсан моддыг солих ажлыг зохион байгуулжээ.
Өнгөрөгч 2016-2019 онуудад Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу болон бусад нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд нийт 9045ш нарс, 2055ш гацуур мод тарьж 98 хувьтай ургуулсан. Ургаж чадаагүй 2 хувийн хорогдлын хувьд арчилгаа, технологи алдагдсан гэхээсээ илүүтэй согтуу жолооч нарын буруутай үйлдлээс болж дайрагдаж, хугарсан тохиолдлууд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.