СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-03

Дараах чиглэлд зорчиход хүндрэлтэй нөхцөл үүсэж болзошгүй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Нойтон цас их хэмжээгээр орон шуурч байгаагаас Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан, Булган-Мөрөн, Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замд халтиргаа гулгаа үүсэж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл бий болж болзошгүй байна. 

Тухайлбал,

  • Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 190-215 км-т  “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК-ийн бүрэлдэхүүн замын зорчих хэсэг дээрх цасыг хусаж цэвэрлэх, давс, бодис цацах ажлыг гүйцэтгэж байна.
  • Мөрөн-Жаргалант чиглэлийн хайрган хучилттай авто замын Цагаан бургасын даваанд тээврийн хэрэгслүүд цасанд боогдсон “Хөвсгөл АЗЗА” ТӨХК-ийн бүрэлдэхүүн зорчих хэсэг дээрх цасыг хусаж цэвэрлэх, цас хайлуулах бодис цацаж хөдөлгөөнийг нээсэн байна.
  • Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 310-412 км хооронд “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-ийн бүрэлдэхүүн зорчих хэсэг дээр тогтсон цасыг автогрейдерээр хусан цэвэрлэж онгойлгох, халтиргаа гулгаа үүссэн хэсгүүдэд давс, бодис цацах ажил тус тус үргэлжлэн хийгдэж байна.
  • Эрдэнэт-Булган чиглэлийн авто замын 15 км-т /Зоон даваа/ зорчих хэсэг дээр халтиргаа гулгаа үүссэн хэсэгт “Булган АЗЗА” ТӨХК-ийн бүрэлдэхүүн цас хайлуулах бодис цацаж дууссан байна.
  • Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 43-60 км-т “Налайх АЗЗА” TӨХК зорчих хэсэгт тогтсон цасыг автогрейдерээр хусч, цас хайлуулагч бодис цацах ажил хийгдсэн байна.

Мөн А0301 авто замын.

Иймд ард иргэд онцын шаардлагагүй бол дээрх чиглэлд зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд авто машины бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, хөдөлгөөнд сэрэмжтэй оролцохыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас онцгойлон анхааруулж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.