СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: "Миний машин" хөтөлбөрийн дөрөв дэх удаагийн урамшууллын эзэд шагналаа гардан авлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Петровис Группээс Монгол орон даяар хэрэгжүүлсэн “МИНИЙ МАШИН” урамшуулалт хөтөлбөрийн дөрөв дэх удаагийн урамшууллын эзэд 2020 есдүгээр сарын 30-ны өдөр МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр тодорч, өнөөдөр урамшууллаа гардан авлаа.

Хөтөлбөр 2020 наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 29-ныг дуустал хугацаанд Петровисийн ШТС-аас шатахуун авсан хэрэглэгчид оролцсон бөгөөд супер шагнал болох “Моннис моторс” компанийн албан ёсны эрхтэй оруулж ирдэг .

Урамшуулалт хөтөлбөрийн азтан аавдаа автомашинаа бэлэглэхээр болжээ

“Рено” брэндийн “Сандеро” автомашины эзэн Н.Цэцэгмаа “Үнэхээр хэлэхийн аргагүй сайхан байна. Аав маань хэд хоногийн өмнө машин сонирхоод Хэнтий явж үзсэн ч таалагдахгүй байна гэж ярьсан юм. Азтан болохоосоо хэдхэн цагийн өмнө найзтайгаа уулзах үеэрээ “Аав автомашинтай болох юм гэсэн гээл байгаа” хэлсэн. Гэтэл тун удалгүй танихгүй баахан дугаараас залгаад намайг Петровис Группийн азтан болсон гэж хэлсэн. ” хэмээв.

“Петровис Ойл” ХХК-ийн Тэргүүн дэд захирал П.Эрдэнэсайхан “Петровис Группээс дөрвөн үе шаттай хэрэгжүүлсэн “МИНИЙ МАШИН” урамшуулалт хөтөлбөр маань амжилттай өндөрлөж байна. Өнөөдөр бид дөрөв дэх шатны дөрвөн урамшууллын эзэддээ шагналыг нь гардуулж байна. Автомашины эзнээр Сүхбаатар аймгаас тодорлоо” гэсэн юм.

“Моннис Моторс” компанийн нэг сая төгрөгийн авто сервис үйлчилгээний эрхийн эзнээр Сүхбаатар аймгийн хэрэглэгч Б.Золбоо, 500 мянган төгрөгийн шатахууны эрхийн эзнээр Завхан аймгийн хэрэглэгч Г.Удвалцэцэг, 300 мянган төгрөгийн Мобил брэндийн тос, тосолгооны эрхийн эзнээр тодорсон Өвөрхангай аймгийн хэрэглэгч Ц.Батчимэг нарын төлөөллүүд урамшууллаа гардан авлаа.

Хөтөлбөр Монгол орон даяар 2020 оны нэгдүгээр сараас эхлэн дөрвөн үед шаттай үргэлж “Рено” брэндийн  "Дастер" автомашины эзнээр  хоёр хэрэглэгч,  "Сандеро" автомашины эзнээр хоёр хэрэглэгч тодорч, нийт дөрвөн хэрэглэгч цоо шинэ төмөр хүлгийн эзэд боллоо.

Мөн түүнчлэн хөтөлбөрийн хугацаанд моннис моторс компанийн нэг сая төгрөгийн үйлчилгээний эзнээр дөрвөн хэрэглэгч, 500 мянган төгрөгийн шатахууны эрхийн эзнээр дөрвөн хэрэглэгч, 300 мянган төгрөгийн тос, тосолгооны эрхийн эзнээр дөрвөн хэрэглэгч нийт 16 хэрэглэгч урамшууллын эзэд болсон юм.

Өдөр тутмын хэрэглээ болсон шатахуунаа аваад цоо шинэ автомашинтай болох ховорхон боломжийг дөрвөн хэрэглэгчдээ олгосон миний машин урамшуулалт хөтөлбөр албан ёсоор өндөрлөлөө. Хөтөлбөрт оролцсон нийт хэрэглэгчдэдээ баярлалаа.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.