СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-02

Төрийн 181 үйлчилгээг "E-Mongolia"-аас авна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем  E-Mongolia талаар мэдээлэл өнөөдөр /2020.10.02/ хийлээ. Эхний шатанд төрийн 181 үйлчилгээг ийнхүү богино хугацаад цахимжуулж чадлаа. Цаашид төрөөс цахим хэлбэрээр үзүүлж буй үйлчилгээг нэг систем, нэг дэд бүтэц дор төвлөрүүлнэ.

Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д Сангийн яамны E-barimt, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны E-halamj зэрэг төрийн цахим порталуудаас гадна хувийн хэвшлийн түүчээ болсон үүрэн холбооны операторууд нэгдэж байгаа юм байна.

Төрийн байгууллагууд цахим шилжилт хийснээр бичиг хэрэг, шуудангийн зардлаас жилдээ хамгийн багадаа 10 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой бол иргэдийн хувьд 3.7 тэрбум төгрөгийн хэмнэх боломжтой ажээ.

Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

- Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэхүү ажил маань тусгагдсан. Өнөөдрийн байдлаар 181 төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байна.

Олон улсын туршлагаас харахад дижитал шилжилт рүү бүрэн ороход манай улсад 5-7 жилийн хугацаа шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Энэхүү E-Mongolia  нэгдсэн системийг хөгжүүлэхэд нэг жилийн хугацаа шаардлагатай. Өөрөөр хэлбэл 492 төрийн үйлчилгээг бүрэн нэвтрүүлэхэд нэг жилийн хугацаа орно.

Цахим үндэстэн болоход хувийн хэвшэл, иргэн хүн бүрийн оролцоо чухал. Нэг цаг 30 минутын үйлчилгээг гар утаснаасаа эсвэл компьютероос таван минутын дотор авах боломжтой. Мөн авлигал үүрлэсэн төрийн албаны хүнд суртлыг арилгана. УИХ инноваци, цахим бодлогын байнгын хороотой болсон. Цахим шилжилтийн цогц хуулийн төслийг энэ намрын чуулганаар өргөн барьж, хэлэлцүүлэхээр болсон. Энэ хуулиар хувь хүний нууцлал, цахим болон тоон гарын үсгийн талаар дурдагдаж байгаа.

Тухайлбал, иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа, авто тээврийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэлийн лавлагаа зэргийг авчээ. Үнэгүй, датагүйгээр аль ч дөрвөн операторийн хэрэглэгч байсан E-Mongolia цахим системд нэвтрэх боломжтой.

Та доорх төрийн үйлчилгээг e-Mongolia цахим системийг ашиглан авах боломжтой:

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.