СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-10-02

Ажилгүйдлийн түвшинг 6.6 хувиас бууруулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Эдгээрээс бүртгэлтэй ажилгүй иргэд оны эцэст 20.8 мянган болсны 57.4 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна гэсэн харамсалтай үзүүлэлт бий.

Амьдралын циклийн хувьд ажил хөдөлмөрийн хамгийн идэвхтэй, эдийн засгийн бүтээмж үйлдвэрлэх энэ насны нийт 11.9 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээг зузаатгаж байна гэсэн үг. Гэхдээ мэдээж бүртгэл статистик бүхий энэ үзүүлэлтийн ард ажил идэвхтэй эрэлхийлдэггүй хүмүүс мөн бийг мартаж болохгүй.

Нийслэлийн Монгол Ардын Намын зүгээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн эдийн засгийн бодлогыг ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээ мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан зарлаад байна.

2016 онд Монгол Улсын хэмжээнд нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 34.4 мянгаар хэмжигдэж байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэгвэл энэ үзүүлэлт 13.6 мянгаар буурсныг уншигч та харж байна. УИХ-д олонх болж, Засгийн газрыг дангаар тэргүүлэх хугацаандаа Монгол Ардын Намаас баримталсан эдийн засгийн бодлогууд бодит хөрсөн дээр үр дүнгээ өгч буйг энэ үзүүлэлт харуулж буй. Тэгвэл энэ удаагийн орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө шигтгэсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн эдийн засгийн бодлогоороо дамжуулан энэ бодлого, шийдлээ эрчимжүүлэхийг тэд эрмэлзжээ.

. Ерөөс Монголд гэлтгүй олон улс даяар жижиг, дунд үйлдвэрлэл нийт ажлын байрны дийлэнхийг бүрдүүлдэг жишиг бий. Дэлхий дахины статистикийг анзаарч үзвэл дэлхийн нийт ажил эрхлэлтийн 50 хувийг жижиг, дунд бизнесүүд бүрдүүлж байгаа юм.

Улаанбаатар хот төдийгүй бусад хот, суурин газрын нөхөрлөл, хоршоо, иргэд гэр бүлээрээ ба хувиараа бизнес эрхлэхийг санхүүгийн болон зах зээлтэй холбох, өртгийн сүлжээний кластер байгуулах төслүүдийг улс, аймгийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд холбох ажлыг зохион байгуулахаар тусгажээ.

Монгол Улсад хэрэгжиж буй уул уурхайн мега төсөл Оюутолгойг та бид мэднэ. Оюутолгойгоор дамжуулан үндэсний худалдан авалт эрчимжиж, 2020 оны эхний хагаст тус компани 615 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 417 нь үндэсний компани байгаа юм

. 2010-2020 оны хоёрдугаар улирлын хооронд Оюутолгой компани үндэсний худалдан авалтад 3.4 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Үүнийг дагаад Өмнөговь аймгийн хэмжээнд Оюутолгойн ханган нийлүүлэгчид олширч, өдгөө өрх бүр нь тодорхой хэмжээний үйлдвэрлэл эрхлэх болсон гэхэд хилсдэхгүй.

Яг ийм зарчмаар үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хотын худалдааны сүлжээг бий болгон, ажлын байрны шингээлт ихтэй эдийн засгийн салбарыг дэмжиж, улмаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн, монгол хүн бүр ажилтай, орлоготой болгохыг МАН-ын зүгээс зорьж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт ажил эрхлэгчдийн 53.1 хувь нь үйлчилгээ, 25.3 хувь нь хөдөө аж ахуй, 21.6 хувь нь үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа юм.

Тэрчлэн төрийн нийгмийн хариуцлагын хүрээнд өрхийн аж ахуй, нөхөрлөл, хоршоо, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжихээр бодлого, чиглэлдээ тусгажээ. Төр болон Засгийн газрын худалдан авалтуудаар бизнесүүдийг дэмжих бодлого дэлхийн улс орнуудад байдаг. Тэр хэрээр дотоодын үйлдвэрлэл тэлж, дэлхийн стандартад ойртон, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, бизнесүүд өсөж хөгжих суурь нөхцөл бүрддэг билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.