АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хамгийн ойрын туслахуудын нэг Хөүп Хиксийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг бүсгүй энэ долоо хоногийн мягмар гарагт Ерөнхийлөгч Трампын дагалдан Охайогийн Клийвлэнд хотод болсон Жо Байдентай хийсэн халз мэтгэлцээнд цуг очсон байна.
31 настай Хөүп Хикс Трампын хүрээллээс коронавирусийн халдвар авсан хамгийн ойрын туслах нь болж байгаа юм. Халз мэтгэлцээний үеэр авахуулсан зурган дээр тэрээр амны хаалт зүүгээгүй гарчээ. Цагаан ордны ажлын албанаас Ерөнхийлөгчтэй уулзаж байгаа хүн бүрт өдөр бүр коронавирусийн сорил тавьж байгаа. Хикст халдварын шинж тэмдэг илэрсэн бөгөөд тусгаарлалтад байжээ.
Өнгөрсөн тавдугаар сард дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн хэвлэлийн төлөөлөгч Кэти Миллер коронавирусээр халдварлаж эдгэсэн. Хэдийгээр ойрын туслахууд нь коронавирусээр халдварласан ч Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгч халдвар аваагүй гэж Цагаан ордноос мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.