СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2020 | 2020-10-16

МАН-ын өв залгамжлагчид нэг “эзэн”-ий төлөө нийтийн эрх ашгийг золиослох уу

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

С.УЯНГА

Монгол Улсын гурван сая хүн амын талынх нь эрх ашиг яалт ч үгүй хотын удирдлагуудтай холбогдоно. Тэр дундаа Улаанбаатар хотын Засаг дарга нийслэлийн 1.5 сая иргэнд санаа зовох ёстой. Иргэдийн эрүүл аюулгүй, ажил орлоготой амьдрах боломжоор хангаж өгөхөд бодлого, шийдвэр гаргах үүрэгтэй юм. Энэ ч утгаараа нэр хүнд, эрх ямбыг нь давхар эдэлж суугаа.

Өнөөдөр энэ  өндөр хариуцлага, эрх мэдэлтэй албыг Ж.Батбаясгалан гэх залуу хашиж байна. Тэрээр өмнө нь Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүн, НИТХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга хийж байгаад сүүлийн дөрвөн жил ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогчоор ажилласан. Харин С.Амарсайхан төрийн түшээ болж дэвшихтэй зэрэгцэн энэ намраас нийслэлчүүдийг удирдан чиглүүлэх суудалд суув.

Ер нь бол Хотын дарга байна гэдэг нэлээдгүй холч ухаан, мэдрэмж, сэтгэл, зүтгэл шаардах алба. . Иргэдээ сонсох, гомдол саналыг нь хүлээж авч шийдвэрлэхээс эхлээд байсхийгээд л нэр хүнд нь шалаар нэг унаж байна.

Тэр дундаа аливааг хууль журмын дагуу шийдвэрлэж, олонхийн эрх ашигт нийцүүлж байна уу гэдэгт эргэлзэх олон асуудал байгаагийн хамгийн тод ганцхан жишээг энд онцольё.

Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны иргэд амарч зугаалах ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн “алга” дарам газраа авч үлдэхийн тулд яваагүй газар үлдээгүй. Хороо, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар, Мэргэжлийн хяналт, АТГ, шүүх гээд очиж болох бүхий л газарт гарын үсэгтэй өргөдөл, захидлаа хүргэж өгчээ. Мэдээж энэ дундаас хамгийн их итгэж хүлээсэн нь эрх үүргийн хуваарилалтын дагуу Хотын даргын үүргийг гүйцэтгэж буй Ж.Батбаясгалан юм.

Удирдлагын академийн хойд талын их жанжин Д.Сүхбаатарын хөшөө бүхий ногоон байгууламжийг сүйтгэн барилга барьж байгаа компанийг эсэргүүцсэн иргэдийн энэ санал хүсэлтийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хүлээж авч шийдвэрлэхээр болсон. Улмаар тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд өнгөрсөн наймдугаар сард хүргүүлсэн байдаг.

Түүнээс өмнө  буюу өнгөрсөн гуравдугаар сард С.Амарсайхан Хотын дарга байхдаа тусгай зөвшөөрлийг цуцална гэдгийг мэдэгдсэн

Сүүлд нийтийн эзэмшлийн газарт хууль зөрчиж, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхэд ноцтой халдан сургалт үйлчилгээний зориулалтаар барилга барьж буй “Хурд”, “Билиг”  компанийн барилгын үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын байгууллагаас зогсоосон. Мөн иргэдийн шаардлагыг хүлээж авч барилгын үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцална гэдгээ НЗДТГ-ын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай хэдхэн хоногийн өмнө хэлсэн.

Энэ мэтээр төрийн албаны шат шатны албан тушаалтнууд нэг компани олон мянган иргэний эрх ашгийг зөрчиж, . Уг нь бол Хан-Уул дүүргийн “Академи” хотхоны олон зуун оршин суугч яагаад ингэж олон удаа хандаж зууралдаад байгааг мэдэхийг хүссэн бол хотын мээр маань өөрийн биеэр очиж танилцаж болох байв. Гэвч хуруугаа хөдөлгөх нь битгий хэл чихээ таглаж, нүдээ аньчихаад байгаа бололтой. 

“Хурд” компани нийтийн эзэмшлийн талбай дээр барилга барихдаа Монгол Улсын хууль, дүрэм, журмыг удаа дараа зөрчиж байгааг илтгэсэн 3000 иргэний гарын үсэгтэй өргөдөл, шаардах бичиг хэд хэдээрээ Ж.Батбаясгалангийн ширээний аль нэг хэсэгт байгаа учраас энд нуршихаас азная. Хүсвэл хэвлэлүүд  ч хангалттай хөндсөн баримт жишээ цөөнгүй байгаа учраас олон нийт ч ойлголт мэдээлэлтэй болсон дамжиггүй.

Гэтэл эрх бүхий хүмүүс хэвлэл мэдээллийн нүүрийг харахаараа хууль бус барилгын үйл ажиллагааг зогсоолоо гэж мэдэгдчихээд хэлсэн үг нь нөгөө чихээр гараагүй байхад л эргээд ажиллаж эхлэх жишээтэй

Удирдлагын академийн хойд талын барилгыг яг л энэ жишгээр зогсоосон дүр эсгээд төд удалгүй зөвшөөрчихөж байгаа юм. Эндээс . Улайм цайм бизнесийн эзэнд үйлчлэх үү, хууль журмын дагуу олон хүний эрх ашгийг хамгаалах уу гэдэг нь энэ удаагийн жишээнээс харагдах нь.

МАН-ын 100 жилийн ой болох гэж байхад намынхан нь Сүх жанжныхаа хөшөөг цэцэрлэгт хүрээлэнтэй нь хамт буулгахаас ч сийхгүй байгаагаас харвал үүний цаана том эрх ашиг, тохиролцоо байгаа бололтой.

Хотын А зэрэглэлд байрлах Удирдлагын академийн эсрэг талын газарт ингэтлээ шунаж, эрх мэдэлтнүүд халдаж чаддаггүйн цаана том эрх ашиг, бизнес бий гэгддэг.. Р.Дагва НИТХ-ын дарга болохосоо өмнө дээрх газрыг авсан гэх мэдээлэл цацагдаж байлаа.

Ингэж харвал эрх баригч намын хотын фракцыг өв залгамжилж буй юм. Тэд нийтийн эрх ашиг, намынхаа түүхийг сүйтгэхээс буцахгүй байгаагаас харвал хотынхны хувь заяа хаашаа ч эргэж мэдэхээр байна. Энэ үйлдлээрээ ирэх дөрвөн жил МАН олонх болбол нийслэлийн өнгөтэй өөдтэй газрыг тонож, өөрсдөө өмчлөөд дуусахад нэг их гайхахааргүй боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.2 БААСАН № 191 (6416)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.