СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-02

Зам тээврийн ослоор гурав хоногт зургаан иргэн нас баржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Өнгөрөгч гурав хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1646 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1124 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтсэний долоо нь хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд гурав, орон нутагт гурав хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –15
  • Унадаг дугуйтай зорчигч мөргөх-2
  • Мөргөлдөх хэлбэрээр-4
  • Онхолдох хэлбэрээр -1
  • Тээврийн хэрэгсэл өнхөрч-1

 Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.10.01-ний өдрийн 14:36 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сум Гавьлуут баг / Гашуун сухайт хилийн боомт орох 118 км/ асфальтан замд JAC маркийн автомашин онхолдож, жолооч 45 настай, эрэгтэй Д-н амь нас хохирсон.

2020.10.01-ний өдрийн 22:47 цагийн орчим БЗД-ийн 8 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, .

Давуу эрх бүхий явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 421 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр

Тээврийн хэрэгслийн жолооч та уулзвар гарц руу ойртон ирээд хурдаа хасаж, түүгээр гарч байгаа болон гарахаар завдаж буй явган зорчигчид зам тавьж үүрэгтэй тул замын хөдөлгөөнд үүргээ биелүүлж оролцоно уу.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.