Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Богдхан уулын “Төр хурх”-ын аманд самар түүж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн П /37 настай, эрэгтэй/, мөн дүүргийн 14 дүгээр хорооны харьяат иргэн М /44 настай, эрэгтэй/ нар энэ сарын 1-нд төөрчээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-ын алба хаагчид 25 км зам туулан очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул хүч нэмэгдүүлэн тус ангийн алба хаагчид, Хан-Уул дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Богдхан уулын “Төр хурх”-ын амны баруун энгэрээс иргэн М /44 настай, эрэгтэй/-г эсэн мэнд, иргэн П /37 настай, эрэгтэй/-ийн цогцсыг тус тус олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.