СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-10-02

ЧУУЛГАН: 33 хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын намрын чуулган өчигдөр нээлтээ хийж, энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдээр намын бүлгүүд байр сууриа нэгтгэсэн

Тэгвэл өнөөдөр /2020-10-02/ УИХ-ын чуулганы хуралдаан 09.00 цагт эхэллээ.  Хэлэлцэх эхний асуудал болох Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 06 дугаар дүгнэлтийг сонслоо. Үргэлжлүүлэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын төслийг хэлэлцэх байсан ч Монголбанкны Ерөнхийлөгч болон удирдлагууд нь чуулганы хуралдаанд ирж амжаагүй тул төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг гишүүдийн олонх дэмжлээ. Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага буюу ФАТФ-ын газар дээрх шалгалтын баг манай улсад ажиллаж байгаатай холбоотойгоор тэд ирээгүй аж. 

Дараагийн асуудал болох “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газраас санал авах шаардлагатай байгаа тул хавсралтад дурдсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаалаа. Мөн Байнгын хороодоос ирсэн саналыг үндэслэн уг тогтоолын хавсралтад 33 хуулийн төсөл, Улсын Их Хурлын таван тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаалаа.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.