Жил бүрийн аравдугаар сарын 1-нийг Монгол Улс Ахмадын өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс 1992 оноос хойш энэхүү өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил 28 дахь жилтэйгээ золгоод байна. Улсын хэмжээнд нийтдээ 300 мянга гаруй ахмад настан энэ өдрийг тэмдэглэж байна. Гэвч ахмадуудад тулгамдсан олон асуудал байсаар байна.
Манай улсын хүн амын 7,3 хувь нь ахмад настан. Өөрөөр хэлбэл, 232 мянга гаруй ахмад бий. Харин ахмадууд өнөөдөр өндөр настны тэтгэврээрээ амьдралаа залгуулж байна. Хэдийгээр тэтгэврийн хэмжээг жилийн өмнө нэмж байсан ч ахмадуудын амьдралд хүрэлцэхгүй хэвээрээ байна.
Монголын ахмадын холбооноос хөдөлмөр эрхлэлтийн сонирхлын талаар судлахад нийт ахмадын 67.2 хувь буюу 180 гаруй мянган ахмад настан ажил эрхлэх сонирхолтой гэсэн дүн гарсан байна. Гаднын улс орны жишгээр ахмадууддаа чиглэсэн бодлого манай улсад ихээр дутагдаж байгааг хэлж байна.
Хэрэв ахмадуудыг нийгмийн амьдралд оролцуулж, хөгжих, чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх боломжийг бүрдүүлж чадвал тэд илүү урт насалж, нийгэмдээ маш өндөр үр бүтээмж үзүүлж чаддаг байна. Ийм боломж бүрдүүлж өгөхийг монголын ахмадууд ийнхүү хүсч байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.