Хар тамхины наймааны эцэг гэгддэг Пабло Эскобарын ач дүү Николас Эскобар авга ахынхаа хуучин байшингийн хананаас 18 сая ам.долларын бэлэн мөнгөтэй гялгар уут олжээ. Тэрээр түүнчлэн энэхүү хананы цаана байрлах нууц хэсгээс бичгийн машин, хиймэл дагуулын утас, алтан үзэг, зургийн аппарат болон гэрэл зургийн хальс олсон байна.
Сүүлийн таван жилийн турш тус байшинд амьдарч буй Николас Эскобар энэ мөнгийг хаанаас хайхаа зөнгийн үзэгдлээр дамжуулан харсан гэж Колумбийн хэвлэл мэдээлэлд ярьжээ. Тэрээр "Би хоолны өрөөнд суугаад, машины зогсоол руу харах бүртээ энэ хэсэг рүү нэг хүн ороод, алга болж байхыг хардаг байсан. Доторх үнэр нь үнэхээр аймшигтай байсан. Ямар нэгэн үхсэн зүйлээс 100 дахин муухай үнэртэж байсан" хэмээсэн байна.
Энэ Николас Эскобарын авга ахынхаа амьдардаг байсан газраас мөнгө олсон анхны тохиолдол биш бөгөөд Пабло Эскобар нас барахаасаа өмнө өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгүүддээ сая сая долларыг нуусан гэж ярьдаг. Түүнийг хар тамхины наймааныхаа оргил үед дэлхийн хамгийн баян хүмүүсийн долдугаарт бичигдэж байсан гэж үздэг юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
odoo guilgeend orj bolohguil bhdoo hoorhii
Хар тамхины наймааг албажуулсан хүн дээ. Манайхаар бол үхрийн баасаа үнэтэй зарсан гэж ойлгож болно.
Ymar ch bsan manaid bol yahiig medehgui 2016 ond bank of china bol 1975 US iig bol shalgaad tuhain odriin hanshaar avj bsan