СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-01

Ч.Даваа: Улс төрийн хэргээр хэлмэгдсэн хүний ар гэрийнхэн нэр, усаа нуудаг байсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
4 жилийн өмнө

Өндөр настай Даваагийн аав тайж Чимэддолгор 1932 онд хэлмэгдсэнээс хойш өдгөө 90 жил болж байгаа ч өнөөдрийг хүртэл бүрэн цагаатгаагүй байна. Түүний ахад сая төгрөг өгснөөс өөрөөр төрөөс харж үзээгүй байна. Түүнтэй ижил хэлмэгдсэн ар гэр нь цагаатдагдаагүй 20 мянга орчим хүн байна. Тэрбээр шинэ хуулийн дагуу Цагаатгалын ажлыг зохион байгуулах комисст хандаж, нөхөн олговор авахаар хөөцөлдөж байх үед нь уулзаж ярилцсан юм.

-Таны хувьд хэлмэгдүүлэлт хэмээх хар он жилүүдтэй хэрхэн холбогдож байгаа вэ?

-, эжий минь таван настай, нэг настай хоёр жаахан хүүхэдтэйгээ хоцорч байсан юм гэсэн.

Гэндэнраш овогтой Чимэддолгор тайж

-Тайж удамтай, хэргэм зэрэгтэй хүмүүст хэлмэгдүүлэлт шууд туссан шүү дээ. Ер нь бол шууд цаазаар авдаг байсан гэсэн?

-Тийм ээ. Аавын аав Гэндэнраш тайжийн ах Ядам гэж тайж байсан. Түүнийг 1938 онд баривчилж авч яваад цаазалсан. Буурал Ядмынхан гээд Дундговь аймгийн Эрдэнэдалайгаар “Шагай тайж” гэж алдартай хүн байсан. Бас Гэндэнраш тайжийн ах Дамбий маарамба гэж хүнийг угсаа гарлаас нь болоод 1938 онд цаазалсан гэдэг.

Энэ олон хүнээ үдсэний дараа миний ах Чимэддолгорын Нанзаддорж 90 нас хүрээд бурхан болохоосоо өмнө хэлмэгдүүлэлтийн нөхөн олговор нэг сая төгрөгийг авсан юм. Би эцгээсээ ах дүү гурвуулаа юм.

Одоо би 77 настай. Сүүлийн гурван жил хэлмэгдэгчийн ар гэр гэж үнэгүй эмчилгээ тусламжид хамруулж, бэлэг сэлт өгдөг юм.

-Таны ээж хоёр нялх хүүхдүүдтэй үлдээд хэрхэн аж төрсөн юм бол?

-. Нутгийн ах дүү нарийнхаа хүчээр л хүүхдээ тэжээж амь зууж явсан байдаг. Аав минь шоронд байж байгаад харгалзагчтайгаа маргалдсан л гэдэг. Нарийн учрыг нь хэлээгүй ээ. . 2002 онд 71-р тогтоолоор цагаатгагдсан.
Аавыг 10-аад жил шоронд хоригдоход эжий минь их л хүнд хэцүү бэрхийг туулж амьдарсан даа. Хэлмэгдсэн хүний ар гэр гээд хүмүүс зайгаа барьж байсан. Эжийн минь сэтгэл санаа их л хэцүү байсан байхдаа.

Идэж уух, орох оронгоос авхуулаад хоёр нялх хүүхэдтэй үлдсэн хүн бодох юм ихтэй, дээр нь аавыг минь амьд мэнд ирээсэй гэж байнга зовниостой хүнд байсан гэж эжий минь ярьж байсан.

Тэр үед хүүхдүүдээ сургууль соёлд оруулахаас эхлээд л их нуудаг. Хүүхдээ Чимэддолгорын гэж хэлэхээс эмээж байсан гэж билээ. Хүүхдүүдийнхээ овгийг сольдог ч юм билүү гэж бодсон гэсэн.

Намайг тавин хэдэн онд сургуульд ороход овгийг нь сольдог ч юм билүү гээд надад ярьж байсан түүх бий. Миний ах авга ахынхаа нэр дээр бүртгүүлээд сургууль хүртэл хөөцөлдөж байсан гэсэн.

-Улс төрийн хэргээр хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн тэгвэл овог, нэрээ хүртэл нууцалдаг байжээ?

-Маш их хүн нэр усаа сольсон, нуусан.. Одоо бол өөрийгөө хэлмэгдсэн хүний үр хүүхэд гэдгээ мэдээгүй, овог нэр нь солигдсон, ийш тийшээ өргүүлсэн их олон хүн байдаг гэдгийг сүүлд хэлмэгдэгсдийн хүндэтгэл үзүүлэх өдрөөр мэдэж авсан. Үнэн мөнөө бүхнээс нуудаг бараг өөрөөсөө ч нуудаг тийм цаг хугацаа байжээ. . Зарим нь үр хүүхдээ тэжээж чадахгүй ах дүү нартаа ч үрчлүүлж байлаа шүү дээ. Тэгэж төрсөн эцэг, эхээ мэдэхгүй болсон түүх их бий. Миний ах авга ахынхаа нэр дээр бүртгүүлээд сургууль хүртэл хөөцөлдөж байсан гэсэн.

-Улс төрийн хэргээр хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн тэгвэл овог, нэрээ хүртэл нууцалдаг байжээ?

-Маш их хүн нэр усаа сольсон, нуусан. Хэлмэгдсэн хүний тэр тусмаа улс төрийн хэргээр хэлмэгдсэн хүний ар гэр нэр усаа нуудаг байсан. Үр хүүхдээ нуудаг. Нэрийг нь сольдог байсан юм билээ.

Одоо бол өөрийгөө хэлмэгдсэн хүний үр хүүхэд гэдгээ мэдээгүй, овог нэр нь солигдсон, ийш тийшээ өргүүлсэн их олон хүн байдаг гэдгийг сүүлд хэлмэгдэгсдийн хүндэтгэл үзүүлэх өдрөөр мэдэж авсан.

. Нохой хуцсан ч айж цочдог. Бурхан тахилаа нуудаг, нэр усаа нуудаг. Нутаг усаа ч нуудаг, сэтгэлийн дарамттай маш их айдастай цаг үе л байсан. Зарим нь үр хүүхдээ тэжээж чадахгүй ах дүү нартаа ч үрчлүүлж байлаа шүү дээ. Тэгэж төрсөн эцэг, эхээ мэдэхгүй болсон түүх их бий. Нутаг усаа ч нуудаг, сэтгэлийн дарамттай маш их айдастай цаг үе л байсан. Зарим нь үр хүүхдээ тэжээж чадахгүй ах дүү нартаа ч үрчлүүлж байлаа шүү дээ. Тэгж төрсөн эцэг, эхээ мэдэхгүй болсон түүх их бий.

-Таны хувьд гадуурхалд өртөж байсан уу?

-Би нялх байсан учраас сайн мэдээгүй. Ахын минь үед бол их байсан. Тэгж хүүхэд гээд сургууль соёл, цэргийн албанд дарамт шахалт байсан гэдэг. Намайг ухаан орох үед энэ талаар бас нам гүм болсон байсан л даа. Тэгээд би сайн мэдээгүй. Эгч маань хүнтэй нэг их юм ярьдаггүй, ээж маань ч хүнтэй нэг их юм яриад байдаггүй байсан.. Ах, эгч хоёр маань эсэргүүний хүүхэд гэдэг гадуурхлыг мэддэг байсан гэж би боддог юм аа.

-Таны хувьд Цатгаалын комисст хандаад явж байна гэсэн. Ер нь хэр ахицтай байна вэ? 

-Ах маань өнгөрөхөөсөө өмнө хөөцөлдөөд нэг сая төгрөг авсан гэж ээж минь ярьж байсан. Хүний ганц хүү, айлын том хүү гэдгээрээ хөөцөлдөж ажил болгож явсан хэрэг шүү дээ. Одоо шинэ хуулиар нэлээн нарийн зааж өгсөн байсан. Тэгээд тэр заалт дээр . Тэгээд харьяа хороо, дүүргийнхээ мэргэжлийн хүмүүст хандаад надад өгсөн зөвлөгөөгөөр нь явж байна. Цагаатгалын ажлыг зохион байгуулах комисс, архив, мэдээлэл гэдэг чинь бүх юм цахимжаад яг мэдээллээрээ гараад ирдэг юм байна. Тэгээд маш сайхан хүлээн авч зөвлөгөө өгч тусалж байна эмээд нь.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.