Энэ долоо хоногт хонины ястай мах нэг кг нь дунджаар 8907 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 10944 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 505 төгрөгөөр (4.4%), үхрийн цул махны үнэ 334 төгрөгөөр (2.5%) тус тус буурсан байна.
Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8000 төгрөг, “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13000 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 211 төгрөгөөр (2.3%) буурсан, харин хонины цул махны үнэ 111 төгрөгөөр (1.2%) өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 7300 төгрөгөөр, харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12000 төгрөгөөр худалдаалж байна.
Энэ долоо хоног өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.2 хувиар буурч 737 төгрөгөөр, монгол лууван 8.7 хувиар өсч 1420 төгрөгөөр, монгол байцай 19.1 хувиар өсч 1036 төгрөгөөр, монгол хүрэн манжин 3.2 хувиар өсч 1923 төгрөгөөр, сонгино 6.9 хувиар өсч 1757 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Улаанбаатар хотын хүнсний гол нэрийн барааны үнэ, хүнсний зах, дэлгүүрээр:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.