СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Женевт цалингийн доод хэмжээ 4,500 ам.доллар боллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Швейцарийн Женев хотод өнгөрсөн ням гарагт болсон санал хураалтаар хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн цалингийн доод хэмжээг сарын 4,000 швейцарь франк буюу 4,500 ам.доллар, монгол төгрөгт шилжүүлбэл 13 сая орчим төгрөг болгохоор шийджээ.

Энэ нь Европт төдийгүй дэлхийд хамгийн өндөр цалин болж байна. Женев хотын кантон буюу тойргийн 500,000 сонгогч урьд өмнө 2011, 2014 онуудад уг саналыг дэмжээгүй боловч энэ удаагийн санал хураалтаар орон нутгийн үйлдвэрчний эвлэлүүд, зүүнийг баримтлагч намуудын саналыг дэмжжээ. Санал дэмжигдэхэд коронавируст цар тахалтай холбогдуулан ядуурал нэмэгдсэн нь хүчтэй нөлөөлсөн гэж үзэж байна.

Долоо хоногт 41 цаг ажиллавал хамгийн доод тал нь сардаа 4,000 швейцарь франк буюу 4,500 ам.долларын цалин авна гэж тооцоход хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 25 ам.доллар болох ажээ. Жилдээ 49,000 швейцарь франк буюу 53,000 ам.долларын цалинтай болох юм.

Женев хот нь далайн эрэгт байрлалтай, үзэсгэлэнтэй байгальтай учир аялал жуулчлалын салбараас эдийн засаг нь хараат гэж хэлж болно. Гэвч ковид-19 гарснаар эдийн засгийн гол хүчин зүйл болох аялал жуулчлал зогсонги байдалд орж ядуу иргэдийн тоо нэмэгджээ.

Тус хот нь Цюрих болон Туркменистаны нийслэл Ашгабат хотуудын дараа амьдрах өртөг хамгийн өндөр дэлхийн гурав дахь хот юм. Тиймээс цалингийн хэмжээ доод тал нь 4,000 швейцарь франк байхгүй бол ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй гэдгийг судлаачид хэлжээ. .

Харин үүнийг эсэргүүцэж байгаа улс төрчид цалингийн доод хэмжээг нэмсэн нь ажлын байрыг үгүй хийж, ажилгүйдлыг өсгөнө гэж тайлбарлажээ. Швейцарийн 26 кантонд Женевээс гадна Юра болон Невшател хотуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 23 ам.доллар болгох саналыг танилцуулсан байна.

Ням гарагт явуулсан санал хураалтаар Женевийн иргэдийн 58 хувь нь дээрх саналыг дэмжсэнээр энэ сарын 17-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Харин барууныг баримтлагч улс төрчид Европын Холбооны орнуудаас ирж байгаа цагаачдад хязгаар тавих санал дэвшүүлсэн ч дэмжигдээгүй байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.