ХДХВ ДОХ-оор халдварласан ч эдгэж чадсан анхны тохиолдол 2008 онд бүртгэгдсэн билээ. Берлиний өвчтөн хэмээн нэрлэгдэж байсан 54 настай Тимоти Рэй Браун цусны хорт хавдраар таалал төгсчээ.
Тэрбээр 2007 онд буюу эдгэхийнхээ өмнөх жил цусны цочмог хорт хавдраар өвдсөн болох нь оношлогдсон байна. Браун Германы Берлин хотод чөмөг шилжүүлэн суулгах мэс засалд орж ХДХВ ДОХ-ыг ялан дийлсэн анхны хүн болсон тул Берлиний өвчтөн хэмээн олон улсын хэвлэлүүдээр нэрлэгдэх болсон юм. Донороос авсан чөмөгний ген мутацид орж хувьссанаар тэрээр ХДХВ-ийн эсрэг биет дархлаатай болсон байжээ.
Хэдийгээр тэр таалал төгсөх хүртлээ ДОХ-оор халдварлаагүй ч өнгөрсөн зургаан сарын хугацаанд тархи болон нугасандаа цочмог хорт хавдартай тэмцэж байсныг олон улсын ХДХВ-ийн эсрэг нийгэмлэгээс мэдээлсэн байна. Олон улсын ХДХВ-ийн эсрэг нийгэмлэг болон халдварт өвчний төвөөс гүн эмгэнэл илэрхийлж буйгаа мэдэгджээ.
НҮБ-ын мэдээлснээр одоогоор манай дэлхий дээр 38 сая хүн ДОХ-ын халдвар тээн амьдарч байна.
Тимоти Браун 1993-2010 оны хооронд Герман-Англи хэлний орчуулагч, болон кафед ажиллаж байжээ. Тэрээр 1995 онд ДОХ-ын халдвар авсан гэдгээ анх мэдэж байсан юм.
Одоогоос хоёр жилийн өмнө Адам Кастильехо ХДХВ ДОХ-ын эмчилгээнд хамрагдаж эдгэснээр Лондоны өвчтөн нэртэйгээр халдварт өвчнийг эдгээсэн хоёр дахь хүн болжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.