СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-10-01

Д.Тогтохсүрэн: Сэтгүүлчид та бүхний өмнө хуралдах шаардлага байхгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

УИХ-ын намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралджээ. МАН-ын бүлгээс хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, С.Бямбацогт нарын гишүүд өргөн барьсан УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн. Ойрын үед байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх байх. Хоёрдугаарт, УИХ-ын долоо дахь удаагийн бүрэн эрхийн хүрээнд өргөн барьсан ч хэлэлцэгдээгүй, дэмжигдээгүй 10-аад хуулийн асуудал бий. Үүнийг яах вэ гэдэг асуудлаар хуралдлаа. УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажилласан. Олон санал ирсэн. Маргааш Шадар сайдаас мэдээлэл сонсохоор болсон" гэлээ. 

Мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт асуулаа. 

-Иргэдийг мэдэх эрхийг хангах чиглэлээр та бүхэн ямар бодлого шийдвэртэй ажиллах вэ? Ковидын эсрэг арга хэмжээн дээр манай улсад хоёр л хөр хорио үйлчилж байна. Нэгдүгээрт онгоц нисэхгүй байна, хоёрдугаарт сэтгүүлчдэд хөл хорио тогтоож байна. Төрийн ордонд мэдээлэл авья гэхээр та бүхэн өөрсдөө ярих дуртай болохоороо гарч ирж ярьчихаад сэтгүүлчид бусад асуудлаар мэдээлэл авья гэхээр хөл хорио тогтоогоод явуулахгүй юм?

-Өнөөдрийн дотор авч хэлэлцэж шийдвэр гаргая.

-Та бүхэн удаа дараа худал мэдээлэл өгч хойшлуулдаг. Журам боловсруулж байна энэ тэр гээд таг болдог. УИХ-ын ХМОНХХ-ын даргаа дуудаад эндээ шийдвэл яасан юм бэ?

-Та бүхний өмнө хуралдах шаардлага байхгүй. Ярилцья гэж байна. Онцгой анхаарья. Өнөөдөртөө багтааж л шийдье. УИХ-ын дарга болон бусад холбогдох хүмүүстэй уулзаж шийдье. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.