СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2020 | 2020-10-19

Д.Пүрэвдаваа: Ардчилсан нам ИЗНН-тай хамтран ажиллахаар боллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа, Нийслэлийн ИЗНН-ын дарга Ц.Цэцэнбаатар нар өнөөдөр /2020-10-01/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Ардчилсан нам болон Нийслэлийн ИЗНН хамтран энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцох бөгөөд хамтран ажиллах санамж бичигт гарын үсгээ зурсан юм

Нийслэлийн ИЗНН-ын дарга Ц.Цэцэнбаатар "АН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжин ирж буй дөрвөн жилд өөрчлөлтийг дэмжье, хотоо хөгжүүлье гэсэн зорилгоор хамтран ажиллахаар боллоо. Хамтдаа өнөөдрийн байдлыг өөрчилье, шилэн тунгалаг төсөвтэй сайн засаглалтай хот байя гэсэн мөрийн хөтөлбөрийг дэмжиж байгаа учраас бид нэгдэж байна. Түүнээс биш эрх баригчдын дэвшүүлсэн "Аз жаргалтай Улаанбаатар" хөтөлбөрөө 92 хувьтай хэрэгжүүлсэн гэсэн худал үгэнд автаж сонгуульд оролцмооргүй байна" гэлээ.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа "Нэмэлт мэдээлэл өгөхөд орон нутгийн сонгуулийн хууль будлиантай, шударга бус явах нөхцөл байдлыг хангасан байдлаар батлагдсан байдаг юм. Жишээ нь УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдөр зургадугаар сарын 29 байхад зургадугаар сарын 25-ны өдөр улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө аудитын газар хянуулж өгөх ёстой гэсэн хуулийн заалт оруулсан байдаг. Тэр үед өрсөлдөж буй намууд эвсэх үү үгүй юу гэдэг яриа хэлэлцээр хийгдээгүй байсан. Эрх баригчид бусад намыг эвсэж орох боломжийг хаасан байсан.

Ардчилсан нам өнөөдөр уриалга гаргаж хамтарч оролцох санал тавьсан. Өнгөрсөн сонгуулиар МАН нийт сонгогчдын 44 хувийн саналыг авсан байна. Иймд үлдэж байгаа 55 хувийн саналыг олон намд хуваахгүйн тулд нэгдэж нийлж сонгуульд оролцьё гэсэн саналыг манай намаас гаргаж бусад намаа уриалсан. Өнөөдрийн байдлаар МАХН, Шинэ нам, ИЗНН-ууд Ардчилсан намтай хамтарч энэ удаагийн аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуульд оролцохоор болсон. ИЗНН өнгөрсөн хугацаанд АН-тай хамтран ажиллахаар тохирсон байсан ч өнөөдөр албан ёсоор зарлаж байна" гэлээ.

Мэдээллийн дараа Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваагаас зарим асуудлаар тодрууллаа. 

-Өчигдөр ХҮН сонгуулиас хасагдсан шалтгаанаа танай намтай холбож байсан. Мөн таны нэрийг ч дурдана лээ. Таны байр суурь?

-Өчигдөр би зарим сайтаас мэдээлэл олж уншсан. ХҮН-ын залуучууд янз бүрийн зүйл ярьсан юм шиг байна лээ. Товч тайлбар хэлье. Хууль улс төрийн нам бүрт ижил үйлчлэх ёстой. Жишээ нь Дархан-Уул аймгийн АН бичиг баримтаа цаг хугацаанд нь өгөөгүйгээс бол өнөөдөр сонгуулиас бүрэн хасагдсан. Үүнтэй ижил шалтгаанаар ХҮН сонгуульд оролцох боломжгүй болсон юм байна гэж би ойлгосон. Хэн сайн дуугарч, улс төржиж чадсанд нь үйлчлээд бусдыг нь орхигдуулж болохгүй гэсэн байр суурьтай байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.