СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-10-01

Хоногийн мэдээ: Угаарын хийнд 74 иргэн хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна.

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 1859 дуудлага ирснээс 575 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 986 нь зөвлөгөө мэдээлэл авсан байна.

(2020.10.01-ний өглөөний 10.00 цагийн нэгтгэсэн мэдээ) ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор нийт 4615 хүн үйлчлүүлсний 22 нь томуу, томуу төст өвчлөлөөр, 1449 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлсэн байна.

Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 3169 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 152 нь хөдөө орон нутгаас хэвтэн эмчлүүлж байна.

.

ЭХЭМҮТ-д есдүгээр сарын 30-ний өдөр нийт 36 хүүхэд шинээр мэндэлсэн байна.

Энэ өдөр нийт 258 мэс засал хийгдсэнээс яаралтай 50, төлөвлөгөөт 206 мэс засал байв. ГССҮТ-д 273 иргэн тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн байна. Мөн эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгаар нийт 824 хүн үйлчлүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.