СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-01

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг өнөөдөр 20:00 цаг хүртэл түр хаалаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Автотээврийн үндэсний төв нь Цаг уур, орчны шинжилгээний газраас долоо хоногт хоёр удаа хот хоорондын нийтийн зорчигч тээврийн батлагдсан замнал дагуух цаг агаарын урьдчилсан мэдээг хүлээн авч Улаанбаатар хот дахь зорчигч тээврийн төв, орон нутгийн автотээврийн төвүүд болон гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудад дамжуулан ажилладаг.

Цаг агаар, замын нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд “Онцгой байдал үүссэн нөхцөлд ажиллах шуурхай бүлэг” хуралдаж, зорчигчдыг аюулгүй тээвэрлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тодорхой арга хэмжээнүүдийг цаг тухай бүр авч, 24 цагийн хяналт тавьж ажиллаж байна.


Тухайлбал, нийт нутгаар цаг агаар хүйтэрч, төв болон баруун аймгуудын нутгаар цас орж, онцгой нөхцөл байдал үүссэн тул замын нөхцөл байдал хүндэрсэн дээрх чиглэлийн шөнийн тээвэрлэлтэд гарах тээврийн хэрэгслүүдийг аравдугаар сарын 1-ны өглөө тээвэрлэлтэд гаргахаар, хүндэрсэн замаар дайран өнгөрөх тээврийн хэрэгслүүдийг ойр байрлах хот, суурин газар хоноглуулахаар тус тус зохион байгуулаад байна.

.
ЗТХС-ийн тушаалаар Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг 2020.10.01-НЫ 10.00 цагаас 20.00 цаг хүртэл түр хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргаад байна.  

2020.10.01-ний өдрийн 10:00 цагийн байдлаар:

  • Нийт нутгаар хүйтний эрч чангарч, зарим нутгаар цас орсонтой холбоотойгоор орон нутгийн авто замд халтиргаа гулгаа үүссэн байна.
  • Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 72-260км хооронд зорчих хэсэгт үүссэн 5-50см зузаантай тогтсон цасыг “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК-аас авто замын бэлэн байдлыг хангуулахаар ажиллаж байна.
  • Дээрх замаар зорчиж буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн удаашралтай байна.
  • Улаанбаатар-Дархан чиглэлийн 52н давааны замын нөхцөл байдал хүндэрч хөдөлгөөн зогссон, цасан шуургатай байна.
  • Улаанбаатар-Дундговь чиглэлд Ногоон довийн даваа цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал, хөдөлгөөн удаашралтай байна.

, албан ёсны бүртгэлтэй аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгслээр тав тухтай зорчиж, GPS-ийн 24 цагийн хяналтан дор аюулгүй, баталгаатай тээвэрлэлтийг сонгон үйлчлүүлээрэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.