СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2020 | 2020-10-19

LIVE: Т.Доржханд: ХҮН дүүргийн сонгуульд оролцох эрхээ авсан ч нийслэлд оролцох эрх нээгдсэнгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020-10-01/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ

Тэрбээр "УИХ-ын намрын чуулганаар 122 асуудал хэлэлцэх жагсаалт батлагдсан. Монгол Улсын эдийн засаг хүнд байдалтай байна. Улсын төсөвт тодотгол оруулна. Төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр . Харин цааш нь өрөө хэрхэн удирдах вэ гэх асуудлаар Засгийн газрын байр суурийг тодорхой асуух шаардлагатай.

Өнөөдрийн тулгамдаад байгаа нэг асуудал бол Монгол Улс ардчилсан сонгууль хийх боломжгүй болчихлоо.

Өчигдрийн байдлаар Захиргааны хэргийн шүүхийн нэг шүүгч нэг намын үйл ажиллагааг, цаашлаад бүхэл бүтэн сонгуулийн үйл ажиллагааг гацааж байна. Энэ нь цаашдаа Монгол Улсад ардчилал байх уу үгүй юу гэдэг асуултын тэмдэг тавигдаж байна. Бид энэ асуудал дээр дуугай сууж болохгүй.

Өчигдөр маш олон залуу эсэргүүцлээ илэрхийлсний үр дүнд . УИХ-ын гишүүдийг ардчиллын төлөө өөрсдийн байр сууриа илэрхийлэхийг уриалж байна. Учир нь шүүгчдийн хонгилоор ардчилал орох гээд байна.

Бид хэсэг гишүүдийн хамтаар Шүүхийн шинэчлэлийн хуулийн төслийг маргааш өргөн барих болно. . Хэрвээ шүүхийн байдлаар биш улс төрийн захиалгаар шүүхийн асуудлууд нь шийдэгдээд эзнийхээ тушаалаар явдаг байх юм бол бид нар улс төрийн акцыг гадаа биш төрийн ордонд хийх болно гэдгээ илэрхийлж байна" гэсэн юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.