СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-01

Малдаа яваад сураггүй алга болсон найман иргэнийг эрэн хайж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид есдүгээр сарын 30-ны өдөр орсон цасан шуурганы улмаас малдаа яваад сураггүй болсон дуудлагаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, нийт 10 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 2, Өлзийт суманд 1, Хужирт суманд 2, Бүрд суманд 1, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1, Бүрэн суманд 2 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн юм.

Харин Өвөрхангай аймгийн Өлзийт суманд 1, Зүүнбаян-Улаан суманд 1, Бүрд суманд 2, Дундговь аймгийн, Эрдэнэдалай суманд 1, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 2, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1 нийт 8 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

  • Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат малчин С /41 настай, эрэгтэй/, О /40 настай, эрэгтэй/ нар 09.30-ны өдрийн 14:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
  • Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат малчин Н /35 настай, эрэгтэй/ 09.30-ны өдрийн 12:00 цагийн орчим малдаа гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:15 цагт хүлээн авсан.Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат малчин А/50 настай, эрэгтэй/ 09.30-ны өдрийн 15:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн мөн өдрийн 20:13 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
  • Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат . Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат малчин Т /35 настай, эрэгтэй/ 09.30-ны өдрийн 18:30 цагт хадлан дээрээсээ өвөлжөө рүүгээ автомашинтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын хэсгийн цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн мөн өдрийн 21:10 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 10.01-ний өдрийн 01:48 цагт түр зогсоож, 07:00 цагт эхлүүлсэн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.