СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ромын пап АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг хүлээж авахаас татгалзав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ долоо хоногт Европын Грек, Итали, Хорват, Ватикан улсуудад айлчилж байна. Тэрээр ирэх долоо хоногт Япон, Өмнөд Солонгос, Монгол гэсэн зүүн хойд Азийн улс орнуудад айлчлахаар төлөвлөсөн билээ.

Помпео Ватиканд Ромын пап Францистай уулзах хүсэлтэй байсан боловч түүнийг хүлээж авах боломжгүй гэдгийг Ромын пап мэдэгджээ. Учир нь хэдхэн долоо хоногийн дараа АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болох тул сонгуулийн хугацаанд хэн нэгэн улс төрчийг хүлээж авахгүй хэмээн мэдэгджээ.

Т. Тиймээс ямар нэг уулзалт төлөвлөж сонгуулийн дүнд хөндлөнгөөс нөлөөлөхийг хүсэхгүй байгаагаа пап илэрхийлэв.

Өнгөрөгч есдүгээр сарын эхэнд хийсэн мэдэгдэлдээ Майк Помпео католик сүм хийд хамба нарыг томилох асуудлаар Хятадтай байгуулсан гэрээ хэлэлцээрээ шинэчилснээр ёс суртахууны эрх мэдлээ эрсдэлд оруулж байна гэж мэдэгдсэн байна.

Хятад дахь католик шашинтнууд шахагдаж байна гэж хүний эрхийн байгууллагууд үздэг. 2018 онд Ватикан Бээжин дэх Засгийн газартай тохиролцоонд хүрч Хятад дахь хамба ламуудыг томилоход харилцан санал солилцох эрхтэй болжээ. Уг гэрээг энэ сард дахин шинэчлэхээр төлөвлөсөн нь зарим католик шашинтнуудын эсэргүүцэлтэй тулгарч байгаагийн дунд АНУ ч мөн эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж байгаа юм.

. Тэдний зарим нь Ромын папыг хэт чөлөөт үзэл бодолтой гэж шүүмжилж байна. Лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Помпео Ватиканыг Хятад дахь католик шашинтнуудын эрх чөлөөг хамгаалахыг уриалжээ.

Энэ мэт асуудалтай холбогдуулан Францис пап ноён Помпеог хүлээж авахгүй гэдгийг Ватиканы Төрийн нарийн бичгийн дарга кардинал Пиетро Паролин болон Гадаад хэргийн сайд хамба Пол Галлахер мэдэгдсэн юм. Сонгуулийн үр дүнд энэ удаагийн уулзалт нөлөөлж болзошгүй учраас цуцалснаас гадна Хятад, Ватиканы хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр АНУ-д огт хамаагүй гэдгийг ч тэд хэлжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.